Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид хэн хамаардаг вэ

Огноо:

,

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ. 
 
• 18 хүртэлх насны хүүхэд
• Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
• Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
• Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
• Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
• Ял эдэлж байгаа зэрэг иргэд тус тус хамаардаг.
 
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.
 
 
 
Эх сурвалж: ЭМДЕГ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Есөн сарын нэгэн боллоо...

Огноо:

,

Өнөөдөр хичээлийн шинэ жилийн хонх цангинаж, хүүхэд багачуудын инээд баяслаар цэцэрлэг, сургуулиуд цалгих өдөр. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилийн урьдчилсан дүнгээр сургуулийн өмнөх боловсролын 300 орчим мянга, ерөнхий боловсролын 830 орчим мянган хүүхэд суралцахаар байна.

Сануулахад Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жилээр зарласан. Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн асуудалд анхаарч шуурхай арга хэмжээ авах, хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс тооцох асуудлыг шийдвэрлэхийг Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа.

Мөн боловсролын салбарт цахимжилтийг эрчимжүүлж, “Багшлахуйгаас суралцахуй” /FROM TEACHING TO LEARNING/ тогтолцоонд шилжих, ингэснээр багш, ажилтны цалин хөлсний тогтолцоонд ч өөрчлөлт гарах юм.

Ийнхүү улс орон даяар хүүхэд багачуудын төдийгүй оюутан залуусын хүсэн хүлээдэг 9 сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жил эхэлж байна. Үүнийг тохиолдуулан алдрай бяцхан үрс, аав, ээжийн хүүхдүүд, эрдмийн их өргөөний эзэд багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Алтан навч хийслээ дээ

Аяны шувууд буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа…

Есөн сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр мөн билээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Энэ долоо хоногт /2025.09.02-05/  цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хагаст дулаан байна.

2025 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 8-13 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.


2025 оны есдүгээр сарын 02-ноос  06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3-2 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох