Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын байнгын болон түр хороодын хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдрийн /2021.11.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН /2021.11.10/

10.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

11.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

16.00

Түр хорооны хуралдаан: /Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/

Хэлэлцэх асуудал:

· Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсох

“Их засаг” танхимд

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина

Огноо:

,

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

 

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.

Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/05/10

“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарин...

Цаг үе2 цаг 48 минут

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруула...

Цаг үе2 цаг 50 минут

Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөл...

Шударга мэдээ2 цаг 52 минут

Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулахад нөлөөтэй т...

Цаг үе2 цаг 55 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2 цаг 59 минут

УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүү...

Улстөр нийгэм3 цагын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Цаг үе3 цаг 5 минут

"E-Mongolia” системийн аппликейшнийг хуурамчаар үйлдсэн этгээдүүди...

Цаг үе3 цаг 9 минут

Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж ...

Цаг үе2026/05/07

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилг...

Санал болгох