Үзэл бодол
Гэр хорооллыг барилгажуулах төсөлд шалгарсан компаниудад батламж гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү төсөлд оролцож, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаар шалгарсан компаниудад өнөөдөр батламж гардууллаа.
Батламж гардуулах ёслолд нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү болон бусад албаныхан оролцлоо. Мөн үеэр Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахад иргэдийн оролцоо амин сүнс нь болж байдаг. Удаах асуудал нь дэд бүтэц, хөрөнгө, санхүүгийн чадавх юм” гэдгийг онцлоод, нийслэлийн зүгээс хувийн аж ахуйн нэгжүүдээ бодлогын түвшинд дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Төсөлд шалгарч, батламж гардсан аж ахуйн нэгжүүдийн төсөл хэрэгжсэнээр таван байршилд 209.8 га талбайд тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль ашиглалтад орохоор төлөвлөж байгаа юм. Тодруулбал, төсөлд шалгарсан “Төгс шийдэл хийц” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханийн материал орчимд орон сууц барих бол “Андын зам констракшн” ХХК Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим, Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд гэр хорооллыг барилгажуулахаар шалгарсан юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК, “Ивээлт цамхаг констракшн” ХХК-ууд орон сууцны барилга барина.
Харин “Ай энд жи интернэшнл” ХХК Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 14 дүгээр хороолол орчимд гэр хорооллыг барилгажуулахаар төсөлд шалгараад байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
