Үзэл бодол
Б.Ганхуяг: Хоёр Хятад компани нөгөөхөө унагахын тулд мөнгөнд дуртай хүмүүсээр гүтгэлэг “Үйлдвэрлүүлж” байна
Хэн ингэж улайрна вэ. Хэвлэл мэдээлэл хийгээд олон нийтийн сүлжээгээр төлбөртэй мэдээлэл тасралтгүй явуулж байгаагийн цаана хэний ашиг сонирхол байна вэ. Эрдэнэсээр овоглосон компанийг чухам хэн ийнхүү онилов... “Эрдэнэс Тавантолгой” ХК болон өөрийнх нь эсрэг өдөр, шөнөгүй дайралт хийх “Нууц эзэд”-д Б.Ганхуяг хатуухан хариу өгчээ. Тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд муудалцаж эхэлжээ. Аргагүй шүү дээ, нэгэндээ мэдэгдэхгүйгээр их наядын тендерийн шалгаруулалтыг хууль зөрчин хийчихсэн байхад алалцахгүй гээд яах вэ” гэх мэдээллийг “Арай эрт яарч хийсэн дүгнэлт байна.
Наад тендер чинь дуусаагүй. Хэн ч гэрээ байгуулаагүй байгаа шүү. Хуулийн хугацаандаа хянагдаж байна. Ер нь хятадууд хэзээнээсээ монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж, яс хаяж алалцуулж байсан түүхийн нэг хэсэг нь энэ. Хоёр хятад компани нөгөөхөө унагахын тулд мөнгөнд дуртай, худалдагдах боломжтой хүмүүст төлбөр төлж, харлуулж байгаа ажил. Монгол бол тусгаар улс. Өөрийн гэсэн хуультай. Хуульд аливаа тендерт оролцогчдын тухайн үед ирүүлсэн материалыг үнэлдэг. Хэрэв олон улсын тендер бол тухайн оролцогч компанийнх нь харъяалах улсын төрийн албан ёсны бүртгэлийн байгууллагын баталгааг үндэслэж шийдвэр гаргадаг. Түүнээс биш “Интернэт хөгжсөн” гээд сайтын мэдээллийг “Албан ёсных” гэж аваад шийдвэр гаргах үндэслэл хуульд байхгүй” хэмээн эрс няцаажээ.


Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
