Үзэл бодол
Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая
Монголын сэтгүүлзүйд 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жарантайн Жаргалсайхан маань 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах гэж байна.
Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд энэхүү эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм. Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл, холбоод нэгдэн Жаргалтай сайхан амьдралын төлөө-“Жаргалын мод” тусламжийн аяныг эхлүүлж байна.
Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Жагаагаа хөл дээр нь босгож, голт зүрх нь болсон ганц охинтойгоо олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе! Өглөгийн гараа сунгасан хүн бүрийн үйлс бүхэн үржин дэлгэрч байг ээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2025/01/16
Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ
-
Шударга мэдээ2023/10/27
УГТЭ: Эрт илрүүлгийг эрчимжүүлэх баг Орхон, Булган аймагт ажиллалаа
-
Шударга мэдээ2022/06/10
Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оногдууллаа
-
Цаг үе2021/11/25
Төрийн банк: Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөг...
