Цаг үе
Англид шатахууны хомсдол үүсч, эмх замбараагүй байдал бий болжээ
Тус улсад ачааны том оврын автомашины жолоочийн ажлыг Европын бусад улсуудаас ирсэн цагаач ажилчид ихэвчлэн гүйцэтгэдэг байсан юм. Харин Их Британи улс Европын Холбооноос гарснаар цагаач жолооч нар нутаг буцаж, дотооддоо жолооч бэлтгэх болсон байна. Гэвч цар тахал, хорио цээрийн дэглэмийн улмаас шинээр бэлдсэн жолооч нараасаа шалгалт авч, үнэмлэх олгох ажил урт хугацаагаар тасалджээ.
Мөн газрын тосны үйлдвэрүүд цар тахлаас шалтгаалан хэвийн ажиллаж чадахгүй байгаа зэргээс үүдэн шатахууны нийлүүлэлт багасснаас болж Бритиш Петролиум компани 1,200 орчим шатахуун түгээх станцаа түр хаах шийдвэр гаргасан байдлыг улам дордуулжээ. Иргэд шатахууны түгээх станц дээр хэдэн өдрөөр дугаарлаж, зарим газар жолооч нарын хооронд зодоон болж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг хяналтандаа авахаас өөр аргагүй болжээ.
Шатахууны нийлүүлэлтээс үүдэн бараа түгээлтийн ажил тасалдсанаас супермаркетуудын лангуу хоосрох аюултай тулгарсан байна. Их Британийн тээврийн сайд Грант Шэппс ачаа тээврийн жолооч бэлтгэн нийлүүлэлтэд цар тахал нөлөөлж буйг хэлээд цагаач жолооч нарын визийг хөнгөлөх бүх хувилбарыг судалж байгаагаа өнөөдөр Sky News сувагт ярьжээ. Гэвч Английн шатахуун борлуулдаг томоохон компаниуд Зул сарын баяр хүртэл шатахууны хомсдол бүрэн арилахгүй хэмээн мэдэгдэж байгаа юм байна.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2022/10/12
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Шударга мэдээ2019/10/11
Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” ...
-
Цаг үе2023/06/27
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Үзэл бодол2024/08/15
Л.Хосбаяр: Богд-Ар хорооллын орчимд барьж байгаа цэцэрлэгийн газрын маргааныг ши...
