Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад ЭМД ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ

Огноо:

,

Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан учир иргэн-даатгуулагч төлбөр төлөхгүй.

 Энэхүү тусламж үйлчилгээг авахдаа даатгуулагч та:

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх

-Тухайн байгууллага эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эсэхийг шалгахад л хангалттай.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Огноо:

,

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаанд оруулж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан.

Эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Газрын дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зарим сумын Засаг дарга нарт хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцуулав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 4 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 340 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
 
Хяналт шалгалтаар шаардлага хангаагүй иргэнийг нийтийн албанд томилох, хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх зэргээр хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих байдал түгээмэл гарч байгаа төдийгүй ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй хэрэгжиж байна.
 
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан нийт 38 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Увс аймгийн Түргэн сум, Дорнод аймгийн Буянтүмэн сум, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Уулбаян сум, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Ховд аймгийн Засаг дарга нар нь нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр албан тушаалд шууд томилсон зөрчил гаргасан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу хариуцлага тооцуулжээ.
 
Түүнчлэн зөрчил гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, дотоод хяналтыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан бичиг хүргүүлээд байна гэж АТГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажил эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар 2025 оны тавдугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж, тус сумдын авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнөөдөр барилга угсралтын ажил эхэлж байна.

Тус авто зам нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих бөгөөд 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орох юм. Есөнбулаг сум доторх хатуу хучилттай авто зам нь 6 багийг хамарсан ба ашиглалтад орсноор сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Шинэ замаар иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарууд ч сэргэх юм. УИХ-ын дарга уг авто зам нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.

Ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажлын хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил амжилттай болсон байна.

Уг зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв барих ажил ирэх жилүүдэд эхэлнэ. Ингэснээр Говь-Алтай аймаг авто зам, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж нээгдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох