Үзэл бодол
Дорнын далайн сувд гэгддэг Шанхай хотын сонин сайхнаас-2

БНХАУ-ын http://MN.CCTV.COM сайтын монгол мэргэжилтэн Б.Занданхүүгийн хөтөлдөг “Зандаагийн 3 минут” влог энэ удаагийн дугаар Шанхай хотын тухай ажээ. Тэрбээр энэ тухайгаа “Шанхайн влогийн минь хоёр дахь хэсгийг сонирхоорой. Нэгдүгээр влогтоо шинэ Шанхайн тухай, удаахь влогтоо хуучин Шанхайгаас өнөөдөрт үлдсэн уран барилга, эртний соёлын өв дурсгалуудыг харуулахыг зорьсон юм аа. Шанхайн цуврал влогуудтай минь хамт байж санал бодлоо хуваалцаж, мөн бусдад түгээж өгвөл ихэд талархах болно. Өөрийнхөө үзсэн харсан зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцах оролдлогын минь нэгээхэн хэсэг билээ” хэмээжээ.
Шанхайд очсон хүмүүсийн хамгийн түрүүнд үзэж сонирхох ёстой газрууд, тухайлбал, хуучны бэл чинээтэй ихэс ноёдын өрнийн архитектороор захиалж бариулсан эдлэн газар эдүгээ соёлын өв дурсгал болсон дүүргүүдээр аялжээ.

Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Цаг үе2023/03/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Цаг үе2025/09/19
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт...
-
Цаг үе2022/09/23
Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно
-
Цаг үе2024/02/14
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ