Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдвэрлэх UB Еngineering системийг хөгжүүлж байна

Огноо:

,

Хот, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын UB Engineering системийн сургалт үргэлжилж байна. Тус цогц системийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын  хүрээнд санаачлан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж эхлэхээр Ажлын хэсэг гаргасан юм. Тэгвэл UB Engineering цогц системийг хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд эхний ээлжид нийслэлийн засаг захиргааны 35 байгууллагын 130 орчим инженер, техникийн алба хаагчдад системийн танилцуулга сургалтыг явуулж байна.

Улаанбаатар хотын инженерийн хангамжийн зарим байгууллага мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлж,  байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй байдаг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлдөг. Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж буурах зэрэг асуудал үүссээр байна. Харин UB Engineering цогц системийг бий болгосноор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад есөн чиглэлийн 507 байгууллага, 1245 СӨХ-ны 16 мянган инженер, техникийн ажилтан, алба хаагчдыг хамруулан, нэгдсэн удирдлагаар хангах юм. Ингэснээр хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох давуу талтай юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “UB Engineering цогц системийн тусламжтайгаар төрийн байгууллагууд хоорондоо нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар иргэд болоод аж ахуй нэгжид аливаа хүнд суртал үүсгэхгүй, мэдээллийг хурдан шуурхай, хүртээмжтэй, ил тод солилцох боломжийг үүсгэх юм. Гол нь цахимаар асуудлаа хэлэлцдэг, ил тод шийдвэрлэдэг байх нь чухал” хэмээн онцолж байлаа.

UB Engineering цогц системийг энэ ондоо нийслэлийн дотоод хэрэгцээнд туршилтын журмаар хэрэглэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар ашиглахаар төлөвлөж байна. Тус систем нэвтэрснээр иргэд хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний талаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь системээрээ дамжуулан хүргэх боломжтой. Иргэдийн илгээсэн санал хүсэлтийг системд бүртгэлтэй нийслэлийн 1800 орчим төрийн болон хувийн байгууллага шууд хүлээн авч, хариуцсан холбогдох албаныхан нь цаг алдалгүй шийдвэрлэх, эргэн тайлагнах боломж үүсэх юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох