Цаг үе
Баянбүрдийн тойргоор явдаг нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орно
Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийхтэй холбоотойгоор тойрог орчмын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон.
Наймдугаар сарын 16-19-ний хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-23-ны хооронд Баянбүрдийн тойргийн урд хэсгийг шат дараатайгаар хааж, шинэчлэлтийн ажлыг хийх тул нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орж байна. Тодруулбал,
2021 оны 08 дугаар сарын 16-19-ны өдрийн хооронд:
Ч:21а "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол"

Ч:21б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал"

Ч:22 "Шадивлан эцэс -Бөмбөгөр - Чингис Соосэ ДС-Далангийн зам"

Ч:24а "ЗҮРХ УУЛ /Чингэлтэй/ - 3,4-Р ХОРООЛОЛ /эцэс/"
Ч:73 "Зунжин худалдааны төв-ТЭЦ 4"

Ч:27 "Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот"

Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"

Ч:38 "ХМК - Саппоро - 3,4 хороолол - Хайлааст"

Ч:55 "Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж"

ЗҮ:2 "Гоодой - Тэнгис кино театр"
ЗҮ:3 "Баянбулаг - Тэнгис кино театр"

ХО:1 "Бага баян - Санзай - 7 буудал - Тэнгис кино театр" /дунд овор/
ЗҮ:1 "Гүнт - Жигжид - Тэнгис кино театр" гэсэн 13 чиглэл,

2021 оны 08 дугаар сарын 19-23-ны өдрийн хооронд:
Ч:4 "5 шар - 3,4 -р хороолол - Сансарын тойрог"
Ч:5 "Гэмтлийн эмнэлэг - Их тойруу - Шар хад"
Ч:25 "Тоосгоны үйлдвэр - Их тойруу - 3,4 хороолол" /экобус, цахилгаан, том овор/
Ч:41 "Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг"
Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал"

Ч:17а "Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам" /их тойрог/
Ч:17б "Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам" /их тойрог/

Ч:21а "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол"

Ч:21б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал"

Ч:22 "Шадивлан эцэс -Бөмбөгөр - Чингис Соосэ ДС-Далангийн зам"

Ч:24а "ЗҮРХ УУЛ /Чингэлтэй/ - 3,4-Р ХОРООЛОЛ /эцэс/"
Ч:38 "ХМК - Саппоро - 3,4 хороолол - Хайлааст"

Ч:27 "Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот"

Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"

Ч:55 "Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж"

Ч:73 "Зунжин худалдааны төв-ТЭЦ 4"

ХО:1 "Бага баян - Санзай - 7 буудал - Тэнгис кино театр" /дунд овор/
ЗҮ:1 "Гүнт - Жигжид - Тэнгис кино театр"

ЗҮ:2 "Гоодой - Тэнгис кино театр"
ЗҮ:3 "Баянбулаг - Тэнгис кино театр" гэсэн 20 чиглэлд өөрчлөлт орно.

Тус чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Цаг үе
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд" сэдвийн хүрээнд 2026 оны Тавдугаар сарын 7-ны өдөр Үндэсний Номын сангийн салбар төвд цахим, танхим хосолмон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ, БНТУ зэрэг улсаас эрдэмтэн судлаач нар оролцож, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаад буй чухал сэдвүүдээр хийгдсэн судалгаа, шинжилгээнүүдээ танилцуулж, илтгэл тавив.
Тодруулбал, МУБИС-ийн Боловсрол судлалын докторант П.Батчулуун “Сэтгэл гутрал оноштой үйлчлүүлэгчдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судалсан дүн”, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, докторант А.Баярхүү “Өсвөр насны хүүхдийн өөрийн удирдлага зохицуулалттай суралцах чадварын судалгаа”, ҮБХИС-ийн докторант, Хошууч Б.Батгэрэл “Цэргийн алба хаагчдийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдлыг харьцуулсан судалгааны үр дүн”, БНАСУ-ын Анян их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн дэд профессор Жин Хээ Ким /Jin hee Kim/ “Хиймэл оюун ухааны эрин үеийн ажил мэргэжлийн түгшүүр: нийгмийн сэтгэл зүй ба карьер”, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Есөн-Эрдэнэ “Нийгмийн хамгааллын салбарын зарим мэргэжилтнүүдийн дам стресс болон ажлаас халшрах хам шинжийн хамааралд үзүүлэх сэтгэл хөдлөлийн зохицуулалтын нөлөөг судалсан нь”, Турк улсын Хажэттэпэ Их Сургуулийн сэтгэл зүйн зөвлөгөөний магистрант Д.Ариунзаяа “Эрт үеийн дасан зохицоогүй схемийн хэмжүүрийн монгол хувилбарын нутагшуулалт ба оюутнуудын схемийн тархалт” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд илтгэлүүд бүрэн эхээрээ эмхтгэл болон хэвлэгдэх юм байна.
Цаг үе
“Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна.
Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хийх юм.
Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергер “Иж бүрэн гудамж” төслийн уг замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд хэрэгжиж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч бүх талын аюулгүй байдлыг хангасан жишиг гудамж, зам болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тус хоёр замыг энэ оны долоодугаар сарын 25-нд ашиглалтад оруулна. Өнөөдрийн байдлаар замын хашлага, трассын өөрчлөлтийн ажлыг хийж дуусаад байна. Үргэлжлүүлэн асфальтан хучилт болон зорчих хэсгийн ажлуудыг хийнэ.
Иргэдийн дунд буруу ойлголт үүсгээд буй “Муруй” хашлага бүхий хэсгүүд нь явган хүний гарцтай холбоотой шийдэл. Тодруулбал, явган хүний гарц орчимд замын хашлага өндөрсөж, зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэх юм. Энэ нь тээврийн хэрэгсэл гарцаар хэт өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Мөн тухайн хэсгүүдэд аюулгүйн арал, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцээж хийнэ. Ажил бүрэн дууссаны дараа замын зохион байгуулалт илүү ойлгомжтой болно” гэв.
Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг иж бүрэн гудамж байдлаар шинэчилснээр замын чанар сайжирч, орчны тохижилт нэмэгдэн, иргэдэд ээлтэй ногоон байгууламж бүхий орчин бүрдэх юм.

Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
-
Улстөр нийгэм2019/06/20
Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах эсэхийг судалж б...
-
Улстөр нийгэм2024/08/07
Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
-
Цаг үе2020/12/15
Нийт нутгийн 60 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна
-
Цаг үе2022/01/07
Гадаадаас ирэх иргэдийн анхааралд...
