Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
Цаг үе
Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
Удирдлагын академийн гудамжны засвар шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.
Тус авто замыг 2025 оны наймдугаар сарын 27-ны 23:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ

Цаг үе
-° Итали Улсын "Dulevo" брэндийн зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд зам, талбайн цэвэрлэгээний шинэ 20 машиныг 12 дахь ээлжээр хүлээн аваад байна. Эдгээр машин нь дэлхийд зам цэвэрлэгээний механизм үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч "Fayat" группийн харьяа Италийн "Dulevo" брэндийн машин юм. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт ашиглагдах 150 гаруй тусгай зориулалтын машин, механизмыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Dulevo" компанийн Ази, Номхон далайн экспортыг хариуцсан менежер Давиде Шамиа “Манай компани нь барилга, зам засварын машин, техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Fayat” компанид харьяалагддаг. Тийм учраас “Dulevo” брэндийн зам, талбай цэвэрлэгч машин, механизм нь ч мөн салбартаа тэргүүлдэг бөгөөд Европ, АНУ, Австрали, БНХАУ, Сингапур зэрэг улсад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад экспорт хийж буй 20 ширхэг “Dulevo 850” модель нь хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт загвар бөгөөд дунджаар 7-10 жил, хамгийн ихдээ 20 жил ашиглах боломжтой” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2023/12/28
Өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудлаар ТББ-уудтай хамтран ажиллана
-
Үзэл бодол2019/06/28
Д.Оюунхорол: Хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр Үндсэн хуульд оруулах нэ...
-
Улстөр нийгэм2024/08/30
Хяналт шалгалт үргэлжилж байна
-
Цаг үе2020/06/17
Монгол Улсын шашин шүтлэгтэй хүн амын 87.1 хувь нь буддын шашинтан байна