Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 26. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бич өдөр.
Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
Цаг үе
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна
Сэлбэ хот нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд сүндэрлэнэ.
Үүний 40 га талбайд төр, хувийн хэвшил хамтарч бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм.
Энэ хүрээнд өнөөдөр хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал солилцов.
Тодруулбал, “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл солилцох зорилготой танилцуулах уулзалтыг зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад барилгын салбар, банк санхүү, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Уулзалтыг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай үг хэлсэн бол үргэлжлүүлэн “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийг танилцууллаа.
“Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Өнгөрсөн долоо хоногт бид банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, барилга орон сууц борлуулагч, үл хөдлөх зуучлалын холбоод, тэдгээрийн төлөөлөлтэй уулзсан. Энэ удаа барилгын салбарынхантай уулзаж байна. Барилгын салбар бол 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байдгаараа онцлог. Тиймээс хувийн хэвшилтэйгээ уг төсөлд хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд 20 минут хот концепцыг бий болгохоор ажиллаж байна. Ингэхдээ бизнесийн зарчмыг баримталж, харилцан ашигтай, шуурхай ажиллана. Хамтран ажиллах бүсэд хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.
Энэ үеэр хөрөнгө оруулагчид газар чөлөөлөлтийн явц, ногоон байгууламжийг хэрхэн шийдсэн, үерийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар асууж байлаа.
“Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байх юм. Нийт 2200 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 93 хувьтай үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчдын асуултад “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар дараах хариултыг өгөв. “Усны асуудалд нухацтай хандаж байгаа. Гүний болон гадаргын гэж хоёр ангилна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хийсэн. 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх төсөв батлагдсан. Далан, ус зайлуулах шугамын ажлыг өндөр түвшинд төлөвлөсөн” гэлээ.
Цаг үе
Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
Удирдлагын академийн гудамжны засвар шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.
Тус авто замыг 2025 оны наймдугаар сарын 27-ны 23:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ
