Цаг үе
Дүүрэг бүрт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд байгуулсан “Яаралтай тусламжийн төв”-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрт хяналт тавин ажиллалаа.
Бэсрэг үйлдвэр нь тус төв рүү газар доогуурх шугамаар хүчилтөрөгчийг шууд дамжуулна. Мөн бусад эмнэлгээс хүчилтөрөгчийн баллонуудыг цэнэглэх зориулалттай хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ. Яаралтай тусламжийн төвд 145 ор дэлгэсэн бөгөөд 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч мөн хүчилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүртээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой юм.
Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдигас газ" компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд санууллаа.
Цаг үе
Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар...
Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцолсон.
Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.
Цаг үе
Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журмаар өнөөдөр /2025.09.08/ улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
САНУУЛАХАД:
Сондгой тоогоор төгссөн бол 9-р сарын 9, 11, 13, 15-нд, тэгш тоогоор төгссөн бол 9-р сарын 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн байна.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Энэ долоо хоногт буюу 2025 оны есдүгээр сарын 08-аас14-ний өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.