Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 1. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 22. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.
Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд идээ ундаа элбэг олдоно хэмээжээ.
Цаг үе
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцож байна.
Стандарт, хэмжил зүйн газар нь 1979 оноос эхлэн ISO-д гишүүнээр элссэн бөгөөд өнөөгийн байдлаар 56 техникийн хороонд жинхэнэ гишүүн, 207 хороонд ажиглагч гишүүнээр оролцож, стандартын боловсруулалт, шинэчлэлийн үйл явцад идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Тус чуулганы хүрээнд ISO-ийн бүх гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж, байгууллагын бодлого, стратегийн чиглэл, цаашдын хөгжлийн зорилтуудыг хэлэлцдэг. Энэ нь гишүүн орнуудын хувьд өөрсдийн байр суурийг илэрхийлэх, олон улсын туршлага, сайн жишээг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал боломжийг бүрдүүлдэг.
Энэ удаагийн Ерөнхий чуулганы нээлтийн өдөр ISO-оос албан ёсоор ISO 17298 “Байгууллагын биологийн олон янз байдал – Удирдамж ба шаардлага” нэртэй шинэ стандартыг нээлээ. Энэхүү стандарт нь байгууллагуудын стратеги болон үйлажиллагаанд биологийн олон янз байдлыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх дэлхийн анхны олон улсын стандарт юм.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр биологийн олон янз байдлын сэдэвт хуралдаан болж, төр, бизнесийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн, стандартууд хэрхэн дэлхий нийтийн зорилгыг бодит үйлдэл болгон хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцлээ.
Тус үйл явдал биологийн олон янз байдал нь амьжиргаа, тогтвортой байдал, өсөлтийн үндэс болсон Руанда улсад зохион байгуулагдсан нь ISO/TC 331 “Биологийн олон янз байдал” техникийн хорооны олон жилийн хамтын ажиллагаа, үр бүтээлийн тод илэрхийлэл боллоо гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.
Цаг үе
Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг худалдан авч хэрэглэнэ
ХУД-ийн 16-р хороонд Вьетнам авто засвар газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 294 тоот Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдан авсан шахмал түлш ашиглаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэлээ.
Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим аж ахуйн нэгж хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно. Тус засварт урьдчилан анхааруулга өгч, цаашид зөвшөөрөгдсөн түлш хэрэглэх, “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байв.
Цаг үе
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.
Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-
Цаг үе2025/06/20
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2021/07/05
Л.Оюун-Эрдэнэ: Бид халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад том төслүүдээ урагш...
-
Цаг үе2025/02/25
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зо...
-
Цаг үе2025/08/21
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан