Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, намын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв

Огноо:

,

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлэг уг хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн.

Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.4 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, С.Бямбацогт, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулан, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллын хамт энэ сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн юм.

Чуулганы мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан бөгөөд хуралдааны цаг дууссан тул зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы дараагийн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэхээр болж, хуралдааныг завсарлуулаад байв.

Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэхээр товлоод байв. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа тогтоолын төслийн талаар дахин нягталж байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа тул нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч намын бүлэгт завсарлага өгснөөр тогтоолын төслийн хэлэлцүүлэг хойшлов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Огноо:

,

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох