Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 13. Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, таван шар мэнгэтэй, хар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


-
Улстөр нийгэм2025/04/10
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Шударга мэдээ2022/10/10
Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эзэн тодорлоо
-
Цаг үе2019/09/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2026/03/11
Нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ш...
