Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн иргэд өглөө төрийн үйлчилгээ авдаг гудамжтай болно

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр болж, цагийн хязгаартай ажиллах, автомашингүй гудамж төсөлтэй танилцлаа.

Энэ хүрээнд Гутлын 22-т өглөөний гудамж бий болгох бөгөөд энэ нь Улаанбаатар хотын иргэдэд өглөөний идэвхтэй амьдралыг бий болгох зорилготой. Иргэдэд ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа, наймаа хийх, өглөөний гүйлт, цаашлаад амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн сургалтад хамрагдах боломжийг олгох юм.

Өглөөний гудамж 06:00-09:00 цагийн хооронд  нээлттэй байж, иргэдэд үйлчилнэ. Нийт 1647 ам метр талбайд 400-500 хүнийг хамарсан долоо хоногт гурван удаа арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ажил хэрэгч, эрүүл өглөө, чөлөөт өглөө гэх мэт хөтөлбөртэй байх юм.

Автомашингүй буюу шөнийн гудамжийг мөн хоёр гудамжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энд залуучуудад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна. Хоёр гудамжинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашингүй, худалдааны байгууламж барихаар зорьж байгаа гэнэ. Дээрх асуудлуудтай холбоотойгоор зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал,  өглөөний гудамжийг байнгын ажиллагаатай болгох санал гаргаж, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан эсэхийг асуусан юм. Аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахад энэ төслийг нааштай хүлээн авчээ. Хотын дарга “Эрсдэлээ тооцож, ажлаа сайн хийгээрэй” гээд захирамжийн төслийг танилцууллаа. Холбогдох хууль, тогтоолыг үндэслэн цагийн хязгаартай ажиллах автомашингүй гудамж төслийн хүрээнд  сонгосон гудамж, талбайд бүтээн байгуулалт, зам талбайн тохижилтыг гүйцэтгэхийг үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.

Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.

Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

Огноо:

,

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох