Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Аж ахуйн нэгжүүд бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна

Огноо:

,

НОК-ын Шуурхай штабаас УОК-ын даргын 41 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Түр журам батлах тухай” А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр Ажлын хэсэг гарган, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийлээ. Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НМХГ-ын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан нараар ахлуулсан хоёр Ажлын хэсэг энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургалтын төв, кофе шоп, чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн зэрэг нийт 24 байгууллагын үйл ажиллагааг шалгаж, арга зүйн зөвлөмж өгч ажиллав.

Шалгалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүртгэл дутуу хөтлөх, үйлчлүүлэгчийн халууныг хэмжихгүй оруулах, гар ариутгагчгүй, QR код тавиагүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байлаа. Давхардсан тоогоор 56 зөрчил илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулсан юм. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй болон бүрэн тунд хамрагдсан ч дархлаа тогтох хугацаа нь болоогүй ажилтан ажиллуулж байсан, үйлчлүүлэгчийн вакцинд хамрагдсан цахим батламжийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил нийтлэг гаргажээ.

Зөрчил, дутагдал нэлээдгүй байсан ч дүрэм, журмаа баримтлан ажиллаж байгаа аж ахуйн нэгж ч цөөнгүй таарч байсан талаар ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, бүх ажилтан, алба хаагчдаа дархлаажуулалтын II тунд хамруулж, үйлчлүүлэгч нарт цаг өгч үйлчилж хэвшжээ. Энэ нь хүчин чадлынхаа 50 хувьд нь үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэн, УОК-ын даргын тушаалын тусгай нөхцөл шаардлагыг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа сайн жишээ болж байсныг ажлын хэсгийнхэн онцолж байлаа гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох