Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Цахим засаглалыг дэмжсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Огноо:

,

УИХ дахь МАН-ын бүлэг 2021 оны тавдугаар сарын 03-ны өдөр  ээлжит хуралдаж, Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсч, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах, төрд цугларсан мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон иргэн, хуулийн этгээд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэх, цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэж мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг хангаж, төсөв санхүүгийн хэмнэлт гаргана гэж үзэж байна.

Түүнчлэн хувь хүнийг тодорхойлох боломжтой аливаа мэдээллийг хадгалж, хамгаалах зорилготой Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр одоо үйлчилж байгаа Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдаагүй орхигдсон хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх болон цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар тусгаж Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлжээ. Мөн энэ хууль батлагдсанаар хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авч цуглуулах, ашиглах нөхцөл бүрдэх юм байна.

Цахим засаглалыг дэмжсэн өөр нэгэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл бөгөөд энэ хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгажээ. Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад ач холбогдол бүхий хуулийн төсөл болсон талаар судлаачид тайлбарлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна

Огноо:

,

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ зун газар тариалангийн дийлэнх бүс нутагт хур бороо багатай, гандуу байсан учраас ургац алдах нь тодорхой болсон гэж тариаланчид хэллээ. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах, борлуулахад бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг уламжиллаа.

Энэ онд ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Цаашид хөнгөлөлттэй зээлийг ашиглалт сайтай хэсэг рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.

Газар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-р хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах замаар шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдад хэллээ. Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж салбарын яам нь үзэж байгаа юм.

Тариалангийн бүс нутагт 2025.10.25-ныг хүртэл тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхгүй байх, оторлох болон өвөлжөөндөө буухгүй байх гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмыг чанд сахиулахыг сумдын Засаг дарга нарт онцгой анхааруулав. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Шимтгэлийн өрийг барагдуулан, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно

Огноо:

,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг 9 дүүргийн газар, хэлтсийн даргатай нартай цахимаар уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд олгох, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх талаарх асуудлыг хэлэлцлээ.
 
Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгон, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал үүрэг болголоо гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны есдүгээр сарын 04-07-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22 -ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм20 цаг 19 минут

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХ...

Улстөр нийгэм20 цаг 23 минут

Шимтгэлийн өрийг барагдуулан, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олго...

Цаг үе20 цаг 33 минут

Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн замыг засахыг үүрэг бо...

Улстөр нийгэм20 цаг 36 минут

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна...

Цаг үе20 цаг 38 минут

Франц улстай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ...

Цаг үе20 цаг 41 минут

Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ

Шударга мэдээ20 цаг 43 минут

Хяналтын улсын байцаагч нарын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалг...

Цаг үе20 цаг 46 минут

Дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд ...

Цаг үе21 цаг 16 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Цаг үе21 цаг 26 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох