Үзэл бодол
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя

LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг.
CFL (Compact fluorescent light) гэрэл буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн гэрэл нь 1вт цахилгаан энергийг 40-70 люмен болгож хувирган 8-10 жил ажиллах боломжтой. CFL гэрэл нь нь нэг төрлийн өнгийн гэрэлтүүлэгтэй, сонголт муутай байсан ч технологийн сайжруулалтын үр дүнд гал тогооны өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөний гэрэлтүүлэг гэх мэтээр олон төрлийн гэрэлтүүлэх чадвартай болж хөгжсөн. CFL гэрлийн дутагдалтай тал нь гадны нөлөөнд маш эмзэг, хадгалахад хүндрэлтэй бөгөөд мөнгөн ус агуулдаг. Хагарсан тохиолдолд битүүмжилж хаях хэрэгтэй. Ил хаяхыг хориглоно.
Halogen буюу Улайсдаг гэрэл нь 1вт цахилгаан энергийг 10-17 люмен болгож хувиргана. Европын холбооноос 2018 оны 09 дүгээр сарын 01-ээс улайсдаг гэрлийн чийдэнг үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг улайсдаг гэрэл нь цахилгаан зарцуулалт өндөр, эдэлгээний хувьд богино, өөрт тохирсон тусгай өнгө сонгох боломжгүй бөгөөд халалт үүсгэж хана, таазанд өнгөр тогтоодог сул талтай.
Улайсдаг гэрлийн хэрэглээ нь эрчим хүчний зарцуулалт өндөр тул эрчим хүчний сүлжээний ачааллыг нэмэгдүүлж агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд нийслэлчүүдээ улайсдаг гэрэл хэрэглэхээс татгалзахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Цаг үе2023/05/12
Эрчим хүчний хэмнэлтийн мэдлэг олгох сургалт боллоо
-
Улстөр нийгэм2019/11/01
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөллөө
-
Цаг үе2021/03/23
“Сансар-40 жил” дурсгалын мөнгөн зоос гаргалаа
-
Улстөр нийгэм2025/09/23
2025 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1937 дуудлаг...