Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй

Огноо:

,

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар иргэдийн асуултад хариулт өгч, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26-28-нд иргэдээс нийт 623 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 88 иргэн хандсанаас 39 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 49 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 192 буюу 30.8 хувийг машин ачилт, 96 буюу 15.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршил, 94 буюу 15.1 хувийг орон нутаг руу зорчих хөдөлгөөний талаарх мэдээлэл эзэлж байна. 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусний эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Вакциныг ямар хүмүүст хийж байгаа вэ?

-Вакцины нөөц хязгаарлагдмал байгаатай холбоотой Монгол Улсын Засгийн газраас хамгийн түрүүнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, мэргэжлийн хяналтын ажилтан, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүсийг вакцинд хамруулж байгаа.

-Вакцин хийлгэсний дараа вирус илрүүлэх шинжилгээгээр вирустэй гарах уу?

-Үгүй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарахгүй. Харин дархлааны хариу урвалын нөлөөгөөр эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр эерэг гарах боломжтой.

-Томуугийн вакцин Ковид-19-өөс сэргийлэх үү?

-Үгүй. Гэхдээ томуугийн эсрэг вакцин хийлгэснээр коронавирусний халдвартай хүн томуугийн халдвар давхар авахаас сэргийлнэ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Abu Робокон 2025 Ulaanbaatar” Олон улсын тэмцээн ням гарагт эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг  Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж  байна.

Япон улсаас үүсэлтэй уг тэмцээн нь анх тус орны нэрэмжит тэмцээн байсан бол өнөөдөр  Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоогоор ( ABU ) дамжиж, Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ.  Энэ удаагийн олон улсын тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ, Ази номхон далайн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевиз хамтарч ажиллаж байна. Тус  тэмцээнд 13 орны 14 баг тамирчид оролцоно.  Олон улсын  тамирчдын хувьд сагсан бөмбөгийн төрлөөс  санаа авсан  тэмцээний дүрмийг баримтална.   Уг тэмцээний  дүрмийг Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулжээ.  Энэхүү  тэмцээний гол  онцлог нь тухайн зохион байгуулж буй  улс орон өөрсдөө тэмцээний дүрмээ зохиодог уламжлалтай юм.  Тодруулбал, Монгол Улсын хувьд  2024 онд Вьетнам  улсад болсон олон улсын тэмцээн дээр дүрмээ танилцуулж, батлуулсан байна.

Монгол Улс 2019  анх удаа зохион байгуулахдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдуулсан даалгавар гүйцэтгэж амжилттай оролцож байв. Энэ удаагийн “Робокон” тэмцээн олон улсын стандарт шаардлага хангахаас гадна Монгол өв соёл, ёс, зан заншлыг дэлхийн олон улс  оронд сурталчлан таниулах үүрэгтэй  гэдгийг  зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Өнөөдөр дэлхий нийт даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа хэдий ч тухайн улс орны түүх,  өв соёл бүхий л салбарт үнэ цэнтэй хэвээр оршихыг энэхүү олон улсын тэмцээнээр дамжуулан хүргэх зорилготой юм. Тиймээс сүүлийн үеийн залуусын анхаарлыг ихээхэн  татаж, олон залуусын хүсэл тэмүүлэл зорилгыг тодорхойлдог сагсан бөмбөгийн төрлийг сонгосон нь олон орны тамирчдын оюун санааны охь ундаргыг мэдэрч, түүнээс суралцах хэтийн зорилгыг давхар агуулж байгаа аж.  

Олон улсын тэмцээний эрхийг авсан цагаас эхлэн үндэсний үзэл санааг ирээдүй хойч үедээ суулгаж, шинэ цагийн залуусын оюун билэг хөгжлийн ямар  гарц, зүг  чигийг заахыг  “Робокон” тэмцээнээс харж болно.

Тиймээс энэ удаагийн оюунлаг залуусын нэг дор цуглуулж,  тэдний бүтээл туурвил хэрхэн бүтэж буйг үнэ төлбөргүй харах  эрхийг зохион байгуулагчид олгож байна.  Манай улсын дараа 2026 онд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зохион байгуулах аж.  Энэхүү  тэмцээн  зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг юм байна.
 
Ерөнхий зохион байгуулагчид:
  • МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл 
  • Олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров
  • ABU нарийн бичгийн дарга нарын газрын Робокон төсөл хариуцсан нарийн бичгийн дарга Мигиму Изика
  • ABU POBOKON  төслийн продюсер Кавахара сан
  • ABU POBOKON Олон улсын тэмцээний шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, доктор Ө.Батбаяр
Ивээн тэтгэгч байгууллагууд:
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигч байгууллагаар
  • Ерөнхий ивээн тэтгэгчээр: “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  
  • “Мобиком” корпораци
  • “ Аса арена”
  • Z. Com, MindTech.KSJ зэрэг компаниуд ажиллаж байна.  
Тэмцээн болох газар, хугацаа:
 
 Улаанбаатар хотод 8 сарын 22-26-ны өдрүүд болно.
 
Хаана:  “АСА АРЕНА” зохион байгуулагдана.

 
Бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Огноо:

,

2025 оны наймдугаар сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн төв хэсэг, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна.

Хур тунадас: Наймдугаар сарын 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Наймдугаар сарын 22-нд бага зэргийн аадар бороо, 26, 27-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Наймдугаар сарын 24, 25-нд дулаарч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад хугацаанд шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна

Огноо:

,

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж , үерийн түвшинг 45 см даван үерлэж байна.

Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Туул гол олон жилийн дундаж түвшинг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох