Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллага 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үйл ажиллагаанд хяналт тавиад байна

Огноо:

,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Сүнчин, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Долгорсүрэн, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин нар өнөөдөр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны үйл ажиллагаа, Вакцин, биобэлдмэлийн төв агуулахад Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцин хүлээн авах, хадгалах, түгээж буй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, үүрэг чиглэл, арга зүйн зөвлөгөө өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дархлаажуулалтын үйл ажиллагаа, вакцины нөөц, татан авалт, төлөвлөлтийн  талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр “Дархлаажуулалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, мэдээ мэдээллийг нэг урсгалаар шуурхай солилцож, хамтран ажиллана” гээд вакцинжуулалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

МХЕГ-ын дарга Т.Гантулга “Улс орнууд коронавируст халдварын эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж эхлээд удаагүй байна. Манай улс таван төрлийн  вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг шийдвэрлэж, одоогоор гурван төрлийн вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил амжилттай явагдаж байна. Энэхүү чухал хариуцлагатай ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд ажлын амжилт хүсч, цаашид төлөвлөсний дагуу 18-аас дээш насны бүх иргэдээ хамруулах, салбар хоорондын мэдээллийн урсгал, хамтын ажиллагааг улам сайжруулах”  талаар тодорхой чиглэлүүдийг өгөв. 

Дархлаажуулалтын бэлэн байдлыг хангуулах, вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган, хяналт тавих түр заавар батлуулж, улсын байцаагчдыг цахим сургалтад хамруулан, хоёрдугаар сард улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын бэлэн байдалд  хийсэн шалгалтын дүнг цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналын хамт Монгол Улсын Шадар сайд, ЭМЯ, ХӨСҮТ-д хүргүүлж ажилласан.

Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 02 сарын 22-ны өдрөөс эхлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакциныг улсын  хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, түгээх болон дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаагийн татан авалтаар коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг нийт 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үед баримт бичгийн болон биет үзлэг шалгалтыг хийж, вакцин хадгалах агуулахад шилжүүлэн, вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж, илэрсэн дутагдлыг газар дээр нь арилгуулж, 5 албан шаардлага, 2 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж байна.

Монгол Улс өнөөдөр АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээх авах бөгөөд -700С хэмд тээвэрлэх, хадгалах нөхцөл, бэлэн байдлыг хангуулах чиглэлд хяналт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Огноо:

,

БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.

Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/

• 20,000 юаниас дээш бэлэн юань; 

• 5,000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай.

Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй.

Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг. 

Иймд иргэд Та бүхэн:

- Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх,

- Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах,

- Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах,

- Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх,

- Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах,

- Бусдын мөнгө, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.

Хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй тул иргэн Та суугаа улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчино уу.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Огноо:

,

Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм. Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв

Огноо:

,

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн чөлөөлөлт”, “Эрх зүйн чөлөөлөлт”, “Авлигын эсрэг чөлөөлөлт”, “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” бодлогын хүрээнд 2026 оны зургаадугаар сард ажлуудыг нарийвчлан төлөвлөн хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг шуурхай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлээр холбогдох газрын дарга нарт үүрэг өгөв.

 

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнесийн орчны шинэчлэлийг нэн тэргүүний зорилт хэмээн онцолж, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Эдгээр хууль батлагдсанаар бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн хүнд суртал, олон шат дамжлага буурч, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг бодитойгоор арилгах боломж бүрдэнэ хэмээн мэдэгдсэн юм.

 

Түүнчлэн дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг шуурхай хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Үүнд:

  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
  • Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж бэлтгэх;
  • ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангах;
  • Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах;
  • Экспортын ажлын хэсгийн хүрээнд эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • Эрчим хүчний салбарын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг эхлүүлэх, гэрээг үзэглэх;
  • Засгийн газрын байгууллагуудын бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардлын талаар нэгдсэн тооцоо, судалгааг яаралтай гаргах.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн бодлогын зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе7 цаг 24 минут

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Шударга мэдээ7 цаг 27 минут

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Цаг үе7 цаг 29 минут

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Цаг үе7 цаг 32 минут

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Цаг үе7 цаг 38 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе7 цаг 43 минут

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Улстөр нийгэм7 цаг 45 минут

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Улстөр нийгэм7 цаг 48 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Цаг үе7 цаг 50 минут

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Улстөр нийгэм2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Санал болгох