Цаг үе
Вакцины хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар авахгүй байх хэрэгтэй
Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа үйлчилгээний салбарын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Б.Баярмаа “Гуравдугаар сургуулийн цэг дээр 30 гаруй эмч, эмнэлэгийн ажилтнууд ажиллаж байна. Өнөөдөр зах худалдааны долоон төвийн 800 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулахаас 15:00 цагийн байдлаар 300 гаруй хүнийг хамруулаад байна. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Зарим иргэдэд даралт ихдэх шинж тэмдэг илэрч байна. Тиймээс вакцинд хамрагдахаар ирэхдээ биеэ бэлдэж, даралт ихддэг бол даралтны эмээ ууж ирэхийг анхааруулж байна. Нэгдүгээр тунг хийлгээд дархлал тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлал бүрэн тогтоно. Тиймээс хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юмЦаг үе
Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр тохиож байна
Жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэдэг. НҮБ-аас 2026 оны энэ өдрийг “Ургамлын биоаюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ургамлын эрүүл мэндийг хамгаалах нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр дэлхийн хүнсний 80 гаруй хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа ч ургамлын өвчин, хөнөөлт организм, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ургацын алдагдал нэмэгдэж байна. Иймээс ургамлын биоаюулгүй байдлыг хангаж, шинжлэх ухаанд суурилсан ургамал хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал зорилт болж байна.
Монгол Улсын Засгийн газар 2025 онд Ургамал хамгааллын газрыг байгуулж, хүнсний аюулгүй байдал, тогтвортой газар тариалан, ургамал хамгааллын бодлогыг шинэ шатанд гарган ажиллаж байна. Мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, судалгаа инновацыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна.
2025 оны 3 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 183.5 мянган тоннд хүрч, рапс, тэжээлийн өвс, хивэг зэрэг бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөж буй нь газар тариалангийн салбарын хөгжил, экспортын боломж өргөжиж байгааг харуулж байна.
Ургамал хамгааллын газар энэ өдрийг тохиолдуулан “Ургамлын эрүүл мэнд-Ногоон ирээдүй” мод тарих өдөрлөг, хүүхэд багачуудад зориулсан экологийн боловсролын сургалт, оюутан залуусын оролцоог дэмжсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Цаг үе
“Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулах юм.
Төсөл нь дөрвөн багц, долоон хэсэгт хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна.
Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж буй.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй.
Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэлийг 65 хувьд хүргэхээр төлөвлөлөө.
“Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.




Цаг үе
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.
Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.
Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.
Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарина гэж НИТХ-аас мэдээллээ.
-
Урлаг спорт2023/11/20
Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно
-
Цаг үе2021/08/02
Дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо
-
Улстөр нийгэм2023/01/04
Ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулахад хөрөнгө оруулагчидтайгаа зөвшил...
-
Улстөр нийгэм2025/10/29
Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэнээ мэдэг...
