Үзэл бодол
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжиж чадна
/Хөгжлийн бэрхшээл гэдэг үгнээс татгалзья/
Энэ үеэр дэлхий дээр нэг тэрбум гаруй тусгай хэрэгцээт иргэн амьдарч байгаагийн 200 сая гаруй нь хөдөлмөрлөх эрхтний бэрхшээлтэй. Гэвч энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж, насны хувьд залуужиж байгааг ДЭМБ анхааруулж байна. Дэлхийн бүх улс орныг хамарсан судалгаанаас харахад эдгээр иргэд эрүүл мэнд, боловсролын тусламж, үйлчилгээг хангалтгүй авдаг бөгөөд эдийн засгийн хувьд ихэнх нь оролцоогүй байдаг аж. Монголд ч өнөөдөр нөхцөл байдал тун хүнд байна.
Тусгай хэрэгцээт иргэдэд үзүүлэх хамгийн том тусламж бол сэргээн засалтын эмчилгээ. Мөн сэтгэл зүйн эрүүлжих дадал, хэвшлийг бий болгох. Сонсголгүй, хараагүй болсон иргэдийг сонсголтой, хараатай болгохын төлөө шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэдэг болох шаардлага бий. Үүнээс гадна амьдралын чанарыг нь сайжруулах хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж, сэтгэл санаагаа засчихаад гэртээ харихад нь хоол ундгүй, хүйтэн орчин угтана гэдэг эргээд асар их дарамт болдог.
Зөвхөн Монголд ч бус дэлхийн өнцөг булан бүрт гаргүй, хөлгүй, сонсголгүйгээсээ болж тарчилж, өөртөө итгэх итгэлээ алдаж, нийгмээс тусгаарлагдаж, улмаас орлогын эх үүсвэргүй ядуу, тарчиг амьдарч байгаа сая сая хүн бий. Тэдний дунд бусадтайгаа адил тоглож, сурч боловсрохыг хүсэж мөрөөдсөн мянга мянган хүүхэд бий. Бүгдийнх нь ирээдүй, амьдралын төлөө эдгээр хүмүүст чиглэсэн бодлогыг сайжруулах шаардлага тулгараад байгаа юм. Гэвч Монголын төр эдгээр иргэдээ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ” алаг үзэж, хуулиар хүртэл үүнийгээ баталгаажуулж авчээ. Монгол Улсын Их хурал 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийг баталсан.
Зовж, шаналж, ганцаардаж, гачигдах, дутагдахын хэцүүг амсаж суугаа иргэдийн эрхийг хамгаалах ёстой хууль. Гэвч энэ хууль нэрнээсээ эхлээд л асуудалтай. Монгол Улсын Үндсэн хуулинд хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг нарийн заалт бий. Гэвч энэ заалтыг үл тоож эрхэм улс төрчид нэг хэсэг хүнийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ” хэмээн ялгаварласан байдаг юм. Хэсэг иргэдээ “Хөгжиж чадахгүй, бэрхшээлтэй” хэмээн нэршсэн иргэд, ард түмэн ч энэ дэлхий дээр тун цөөхөн. Тиймээс энэ нэршлийг “Тусгай хэрэгцээт” хэмээн өөрчлөх санал нэг биш хүнээс гардаг. Гэвч үүнийг сонсох хүн өнөөдөр тун цөөхөн байна. Монгол Улсад захиалж авч болдоггүй хувь тавилан, зайлж тойрч гарч чаддаггүй осол аваараас болж хараагүй, сонсголгүй, эд эрхтний гэмтэлтэй болсон 103,630 иргэн 2017 онд бүртгэгдэж байсан байх юм.
Харин энэ тоо 2018 онд 105 730 болж 2100-гаар нэмэгджээ. Эдгээр иргэдэд тусгай хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирдэг. Харааны шилнээс эхлээд таяг, тэргэнцэр, сонсголын аппрат, хиймэл эд эрхтэн хүртэл тэдэнд хэрэгтэй. Олон улсад ч эдгээр иргэдийг “Тусгай хэрэгцээт хүмүүс” хэмээн нэрлэж заншсан. Харин бид эдгээр иргэдээ басамжлах мэт “Хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн нэрлэсээр байна. Энэ иргэд хөгжиж чадна. Тэднийг хөгжүүлэх, тэдэндээ дэмжлэг үзүүлэх учиртай хүмүүс нь бид нар. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй гэдэг басамж үгийг солин “Тусгай хэрэгцээт иргэд, тусгай хэрэгцээт хүүхдүүд” хэмээн нэрлэхийг уриалж байна.
Саяхан болтол Монголчууд “Тахир дутуу хүмүүс” хэмээн нэрлэж ирсэн. Үүнийг өөрчилж, “Хөгжлийн бэрхшээл” гэдэг үгээр бид сольж чадсан. Харин өнөөдөр энэ нэршлийг “Тусгай хэрэгцээт” гэдэг үгээр солихыг www.shudarga.mn сайтаас уриалж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжиж чадна. Тэднийг битгий басамжил, битгий ад шоо үз...
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2026/06/19
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
-
Шударга мэдээ2019/08/05
Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
-
Цаг үе2021/08/19
5000 километрийн холд зайд сонсогдсон галт уулын дэлбэрэлт
-
Улстөр нийгэм2021/09/08
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа
