Цаг үе
Улаанбаатар хотын Тэнгэр, Лавай, Драгон гэсэн 3 зорчигч тээврийн төвөөс тээвэрлэлт хийгдэж байна

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.
Үүний хүрээнд Улаанбаатар хотын Тэнгэр, Лавай, Драгон гэсэн 3 зорчигч тээврийн төвөөс 14 аймгийн чиглэлд 08 цагаас эхлэн тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд Хот хооронд зорчих иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базааж, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө автобуудалд ирсэн байх ёстой.
Мөн шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхаарна уу!
Эх сурвалж: АТҮТ
Цаг үе
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.06-10.12/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 46 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь обьектын гал түймэр, 7 хувь буюу 9 нь ой хээрийн гал түймэр, 12 хувь буюу 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 хувь буюу 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Цаг үе
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалттай тусгай техник хэрэгслийг нэмэгдүүллээ. Тодруулбал, энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн оны хувьд 3075 тонн давс, 1000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар тав дахин их нөөцтэй буюу 9518 тонн давс, 9590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөж буй. Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.
Цаашид УБЗАА-аас дүүргүүдэд дэмжлэг болох зорилгоор 1000 тонн давс, бодисыг нийлүүлэх худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3000 гаруй зам талбайн ажилтан, 1000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайд цас, мөсийг цэвэрлэдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цас их орсон үед ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэж, хотын үйлчилгээний ажилчдад дэмжлэг үзүүлэхийг УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн уриалав.
Цаг үе
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тухайлбал,
- Дулаан хангамжийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувь,
- ОСНАА 95.4 хувь,
- Цахилгаан хангамж 94,7 хувь,
- Эрүүл мэндийн газар 94 хувь,
- Боловсролын газар 88 хувь,
- Ус сувгийн Удирдах газар 86 хувьтай тус тус үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлуудыг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын хэмжээнд 100 гаруй км авто замыг шинээр тавьж, мөн хэмжээний зам засвар, шинэчлэлийг хийгээд байна. 88.4 км урт инженерийн шугамыг (гадна, гол шугам, дулаан, цэвэр ус) шинээр татсан. Энэ ажил нь сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон. Мөн 15.6 км дулааны гол шугамыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд энэ өвөл хотын төв, төмөр зам, Зайсан, Зургаадугаар бичил хороолол, Баянзүрх дүүргийн 26-р хороо зэрэг томоохон бүсүүдийн дулаан хангамжийн чанар эрс сайжрах юм. Засаг даргын 2025.08.14-ны зөвлөлийн хурлаар өвөлжилтийн явцад хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагууд болон орон сууцны конторуудын шугам сүлжээний асуудлыг хэлэлцэж, нийт 6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэн, ес болон аравдугаар сард засвар шинэчлэлийн ажлыг хийж байна гэв’’.
-
Урлаг спорт2022/06/02
Д.Сумъяабазар: Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
-
Цаг үе2023/04/13
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2020/06/16
COVID-19 халдварын үед амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөө
-
Үзэл бодол2022/08/17
Б.Батмөнх: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч СЗХ-нд бүртгүүлээгүй бол үйл ажи...