Үзэл бодол
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх сарын 19-ний өдрөөс амарна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр болж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын амралттай холбоотойгоор шийдвэр гаргасан байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр гаргасан шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хичээллээд 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 2021 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл амрахаар болж байна.
Харин Их дээд сургууль, коллежийн хувьд нэгдүгээр сарын эхээр өвлийн төгсөлт хийх бөгөөд ингэхдээ сургууль тус бүр хичээлийн хөтөлбөр, цаг үеийн нөхцөл байдлаасаа хамаарч амралтаа зохицуулах аж.
Мөн ханиад томуу харьцангуй бага, хүүхдүүдийн ирц сайн байгаа тул цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах эсэх асуудлыг хөндөөгүй гэдгийг салбарын сайд хэллээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2019/06/26
Нэг зургийн түүх буюу үр минь үлдэх орчлон
-
Улстөр нийгэм2026/06/22
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
-
Цаг үе2025/03/10
Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 7500 орчим га талбай өртсөн байна
-
Улстөр нийгэм2020/03/06
УИХ-ын дарга Г.Занданшатар Коронавирусний эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрсдэл,...
