Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
2020 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Их эзэн Чингис хааны хөргийг согтууруулах ундаа, тамхины сав, баглаа боодолд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Энэ талаар Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг өгсөн байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан арваннэгдүгээр сарын 10-нд Төрийн ордонд боллоо.
Хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт арваннэгдүгээр сарын 6-нд баталсан “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.
Уг тогтоолоор Чингис хааны нэр төр, хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоо” болон Их Монгол Улсын бэлгэдлийг ашиглах асуудлыг хууль, журмаар зохицуулахыг Засгийн газарт даалгажээ.
Мөн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах санал боловсруулах юм. Тус сангийн хөрөнгийг Их Монгол Улсын түүх, Чингис хааны үйл хэргийг судлах, хамгаалах, сурталчлахад зарцуулахаар тусгажээ.
Түүнчлэн Монголын түүх, археологи, угсаатны зүйн судалгаа, ном хэвлэл, кино, урлаг, соёлын үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг өгсөн байна.
Цаг үе
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
НИТХ-ын ээлжит IX хуралдаан болж, НИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ирэх оны зам ашигласны төлбөрөөс дүйцүүлэн хасаж тооцох саналыг НИТХ-д оруулсан юм. Ингэснээр 7 хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдөрт тэгш сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр боллоо.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор цагаан сар, есдүгээр сарын 1-ний бэлтгэл ажлын үеэр болон олон улсын томоохон хурал зөвлөгөөний үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийдэг. Нийслэлээс иргэдийн автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж буй гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцолж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 744246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720122 авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.







Цаг үе
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


-
Улстөр нийгэм2023/04/03
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2021/07/07
Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдлээ
-
Улстөр нийгэм2022/10/31
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бүтээн байгуулалтыг дэмжсэн шинэ төсөл, хөт...
-
Цаг үе2020/01/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
