Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан боллоо

Огноо:

,

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдрийн /2020.10.26/ хуралдаанаараа холбогдох байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын мэдээлэл, тайланг сонсох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Ганболдын сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалан угаарын хийн хордлогод орсны улмаас хэчнээн хүн нас барсан талаар тоон мэдээллийг тодруулсан асуултад Цагдаагийн байгууллагын ажилтан И.Даваажамъян улсын хэмжээнд сүүлийн 10 жилд угаарын хийн хордлогын улмаас амь хохирсон 136 хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 72, орон нутагт 64, харин 2020 онд Улсын хэмжээнд 10 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 9, орон нуагт 1 хэрэг байна гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням хөдөө орон нутагт агаарын бохирдол ямар байгаа болон сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээний талаар, мөн хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг тодруулав. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгуудад агаарын бохирдол өндөр байгааг тэмдэглээд хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг дөрвөн жилийн турш аймгуудад шат дараатай байгуулна, эхний үйлдвэр 2021 оны сүүл гэхэд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна гэж хариуллаа. Сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээтэй холбоотой асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Тавантолгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноос хойш бүтээгдэхүүнээс тогтмол шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээгээр хорт бодисын хэмжээ нормоос хэтрээгүй гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн сайжруулсан шахмал түлш үйрч, бутарсан зэргээр нунтаг гарч буйг хаягдалгүй савлахад хяналт ямар байгаа талаар болон авто машины насжилтаас шалтгаалж агаар бохирдож байгаагийн эсрэг хийж буй ажил, мөн агаарыг бохирдуулж буй хамгийн том хүчин зүйл болох нам даралтын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж, төсөвт хэдэн төгрөг тусган, санхүүжүүлж буй тооцоог тодруулав. Энэ асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун  “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийн явцад хяналт тавьж хөлдсөний улмаас үйрч бутарсан түлшийг дахин боловсруулалтад оруулж, хэрэглэгчдэд хүргэхгүй байх тал дээр өнгөрсөн өвөл хяналт тавьсан. Ашиглалтын шаардлага  хангахгүй микро автобусыг ашиглалтаас хасаж, үйлчилгээнд явуулахгүй болсон. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон нийтийн тээврийн том оврын автобусыг ашиглалтаас хасаж байна гэх хариулт өгсөн бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл 70 байршилд түүхий нүүрсээр галладаг 202 уурын зуух байна. Эрчим хүч  үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг шууд сайжруулсан шахмал түлш хэрэглэ гэж шаардаж болдоггүй. Технологийн томоохон өөрчлөлт хийх шаардлага тулгардаг учир шууд шийдвэрлэх боломжгүй байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгж яндандаа шүүлтүүр тавьсан гэлээ.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Г.Ганболд, Б.Саранчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Улаанбаатарт түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж байна. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгж 70 гаруй тонн  нүүрс оруулж ирснийг саяхан илрүүллээ. Хулгайгаар нүүрс оруулж ирж, түлдэг нь агаарын бохирдол, утааг бууруулах том зорилгоос хойш нь татаж байна гээд түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж түлэхгүй байхыг уриалж буйгаа илэрхийлэв. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх талаар тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн Г.Ганболд угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо түүхий нүүрс түлж байсан үеэс буурсан үзүүлэлттэй юм байна.

Энэ талаарх мэдээллийг иргэдэд сайн түгээх хэрэгтэй гэж саналаа хэллээ. Мөн “Тавантолгой түлш”-ийг бизнесийн зарчмаар нь явуулж, түлшний үнийг тогтвортой байлган, улсын төсвөөс татаас өгдгийг болиулах хэрэгтэй гээд цахилгааны шөнийн тарифыг тэглэхдээ Эрчим хүчний яамнаас санал авч, чанарын шаардлага хангасан халаагуур хэрэглэсэн тохиолдолд тэглэж байх нь зүйтэй талаар саналаа хэлж, агаарын бохирдол технологийн хоцрогдлоос болж байгаа талаар байр сууриа илэрхийлэв.  УИХ-ын гишүүн Г.Дамдинням ард иргэдэд мэдээллээ тодорхой хүргэх, Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилгодоо хүрэх, аймаг орон нутгийн агаарын бохирдлын мэдээллийг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад гаргаж өгч байх талаар саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлыг бууруулахын тулд холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, шинэ технологиудыг нэвтрүүлж ажиллах талаар санал хэлэв.  

Дэд хорооны хуралдааны төгсгөлд Олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд Засгийн газраас Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын үр дүнтэй газар дээр нь танилцаж, зохих шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэгээр ахлуулан байгуулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, тогтоолын төсөл баталснаар хуралдаан өндөрлөв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. 

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.

COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.

Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны  танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30  байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам  80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй,  0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

             Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Огноо:

,

“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.

Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.

Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.

Салбарын яам цаашид  дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

 “Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.

Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.

Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж,  хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох