Цаг үе
Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ


ОУХ "Найрамдал” цогцолбор өнөөдөр 41 насны баяраа 7-р ээлжинд амарч буй 780 гаруй хүүхдүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж байна. Тодруулбал, 1978 оны энэ өдөр Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан үүдээ албан ёсоор нээж байжээ. Тус цогцолборын энэхүү 7-р ээлжинд ОХУ-ын Буриад улс, Эркутск, БНХАУ-ын ӨМӨЗО, Ирланд, АНУ, БНГУ-ын нийт 150 орчим гадаадын хүүхдүүд болон 630 гаруй Монголын хүүхэд багачууд амарч байна.

ISO9001:2015 Чанарын менежментийн стандартыг хэрэгжүүлсэн байгууллагын хувьд байнгын шинийг эрэлхийлж, хүүхдийн зуслангуудын хөгжлийн хөтөлбөрийн агуулга, арга зүйг тодорхойлох, жишиг хөтөлбөрийн арга зүйг шинэчлэн боловсруулах үйл ажиллагаанд голлох байр суурьтай ажиллаж байна.

“Найрамдал”-ын туулсан дөчин нэгэн жил бол нүүдэлчин монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг суурин соёл иргэншлийн цоо шинэ орчинд хамтдаа амьдарч, аж төрж, харилцан бие биеэс суралцах шинэ мэдлэг, шинэ соёл, шинэ хэв маягт сургаж, дадлагажуулах том зорилгод хүрэхийн төлөө энд ажиллахаар томилолт авсан хүн бүр нэгэн үзүүрт сэтгэлээр гар, сэтгэл нийлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн гайхалтай сайхан дурсамжаар дүүрэн он жилүүд байсан. 41 жилийн хугацаанд 900,000 гаруй хүүхдийг хүлээн авч хөтөлбөрөөр үйлчилсэн байна.

Мөн энэхүү ээлжийн гол онцлог нь ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаж тус бүс нутгийн олон ард иргэд хохирол амсаад байгаа билээ. Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс үзүүлж байгаа бөгөөд Тус аяны хүрээнд Эрхүү хотоос 42 хүүхэд багшийн хамт Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборт хүрэлцэн ирж амарч байна.




Цаг үе
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.06-10.12/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 46 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь обьектын гал түймэр, 7 хувь буюу 9 нь ой хээрийн гал түймэр, 12 хувь буюу 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 хувь буюу 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Цаг үе
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалттай тусгай техник хэрэгслийг нэмэгдүүллээ. Тодруулбал, энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн оны хувьд 3075 тонн давс, 1000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар тав дахин их нөөцтэй буюу 9518 тонн давс, 9590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөж буй. Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.
Цаашид УБЗАА-аас дүүргүүдэд дэмжлэг болох зорилгоор 1000 тонн давс, бодисыг нийлүүлэх худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3000 гаруй зам талбайн ажилтан, 1000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайд цас, мөсийг цэвэрлэдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цас их орсон үед ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэж, хотын үйлчилгээний ажилчдад дэмжлэг үзүүлэхийг УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн уриалав.
Цаг үе
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тухайлбал,
- Дулаан хангамжийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувь,
- ОСНАА 95.4 хувь,
- Цахилгаан хангамж 94,7 хувь,
- Эрүүл мэндийн газар 94 хувь,
- Боловсролын газар 88 хувь,
- Ус сувгийн Удирдах газар 86 хувьтай тус тус үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлуудыг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын хэмжээнд 100 гаруй км авто замыг шинээр тавьж, мөн хэмжээний зам засвар, шинэчлэлийг хийгээд байна. 88.4 км урт инженерийн шугамыг (гадна, гол шугам, дулаан, цэвэр ус) шинээр татсан. Энэ ажил нь сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон. Мөн 15.6 км дулааны гол шугамыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд энэ өвөл хотын төв, төмөр зам, Зайсан, Зургаадугаар бичил хороолол, Баянзүрх дүүргийн 26-р хороо зэрэг томоохон бүсүүдийн дулаан хангамжийн чанар эрс сайжрах юм. Засаг даргын 2025.08.14-ны зөвлөлийн хурлаар өвөлжилтийн явцад хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагууд болон орон сууцны конторуудын шугам сүлжээний асуудлыг хэлэлцэж, нийт 6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэн, ес болон аравдугаар сард засвар шинэчлэлийн ажлыг хийж байна гэв’’.