Цаг үе
Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалт явагдаж байна

Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймгийн Цагдаагийн газар болон Улаанбаатар хот дахь газар, хэлтсийн алба хаагчдаас хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэхээр сонгогдсон 40 гаруй алба хаагч оролцож байна. Оролцогчид 3 өдрийн сургалтад бүрэн хамрагдаж, хүний эрхийн ойлголт, мэдлэг, сургалтын арга зүйд суралцсанаар цаашид хүний эрхийн сургалт явуулах эрх бүхий сертификат гардах юм.
"Энэ удаагийн сургалт нь ХЭҮК, ЦЕГ хамтын ажиллагааны хүрээнд, Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, олон улсын өмнө тусгаар тогтнолоо тунхаглан зарлахын зэрэгцээ иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахаа илэрхийлсэн түүхэн ойн өмнөхөн зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Цагдаагийн албанд хүний эрхийн сургагч багш нарыг өмнө нь бэлтгэж байсан. Та бүхэн сургалтад ач холбогдол өгч, суралцахыг хичээгээрэй, чадварлаг сайн багш нар болоорой" гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг сургалтыг нээхдээ захиж байв. Сургалт үргэлжилж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний клмиссоос мэдээллээ.Цаг үе
Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
Удирдлагын академийн гудамжны засвар шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.
Тус авто замыг 2025 оны наймдугаар сарын 27-ны 23:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ

Цаг үе
-° Итали Улсын "Dulevo" брэндийн зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд зам, талбайн цэвэрлэгээний шинэ 20 машиныг 12 дахь ээлжээр хүлээн аваад байна. Эдгээр машин нь дэлхийд зам цэвэрлэгээний механизм үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч "Fayat" группийн харьяа Италийн "Dulevo" брэндийн машин юм. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт ашиглагдах 150 гаруй тусгай зориулалтын машин, механизмыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Dulevo" компанийн Ази, Номхон далайн экспортыг хариуцсан менежер Давиде Шамиа “Манай компани нь барилга, зам засварын машин, техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Fayat” компанид харьяалагддаг. Тийм учраас “Dulevo” брэндийн зам, талбай цэвэрлэгч машин, механизм нь ч мөн салбартаа тэргүүлдэг бөгөөд Европ, АНУ, Австрали, БНХАУ, Сингапур зэрэг улсад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад экспорт хийж буй 20 ширхэг “Dulevo 850” модель нь хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт загвар бөгөөд дунджаар 7-10 жил, хамгийн ихдээ 20 жил ашиглах боломжтой” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2021/01/04
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.01.04/
-
Урлаг спорт2020/07/23
Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалан хамгаалахад хамтран ажиллана
-
Үзэл бодол2020/09/01
Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан...
-
Улстөр нийгэм2024/04/12
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргө...