Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэг"-ийн төвийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгуулав

Огноо:

,

Засгийн газрын тогтоолоор Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам баталж, хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг байгуулагдсан билээ. Энэ бүлгийн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Энэ үеэр тус бүлгийн төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар үүрэг, чиглэл өгсөн байна.

Тухайлбал, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баар, зочид буудал, тоглоомын газар, худалдаа үйлчилгээний газар хяналт, шалгалт хийж, байгууллагуудын Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулж, заавар, зөвлөмжийг 27.2 мянган албан хаагчид хүргэжээ. Мөн цар тахлын үед гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбогдуулж хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэг”-ийн үйлчилгээний төвийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгуулсан байна.

Ташрамд дурдахад, БНЭУ-д шашны чиглэлээр суралцаж байсан 179 лам хүүхдийг авчирч тусгаарлах, болон хөгжил хамгааллын үйлчилгээний зардлыг улсын төсвөөс болон НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр шийдвэрлэсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын өргөтгөл болоод нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Учир нь Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийН автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

НИТХ-ын дарга А.Баяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг албаныхан газар дээр нь ажиллаж, нийтийн тээврийн хүртээмж, хоорондын хугацааг багасгах зэрэг хохицуулалт хийх талаар хэлэлцлээ. НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн иргэдыг хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна.

Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо хоёрдугаар шатанд Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна. Оноос өмнө дээрх зохицуулалтыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байна” гэлээ.

Авто замын өртгөл, тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хугацаанд дуусгах талаар Нийслэлийн Замын хөгжлийн дарга Б.Одбаярт үүрэг өглөө.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хянан шалгах түр хороо

· “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Бусад

15.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Өргөдлийн байнгын хороо

· Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Байнгын хорооны дотоод зохион байгуулалтын талаар танилцуулах

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах талаар/

· Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

10.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.10.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Өргөдлийн байнгын хороо

Нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох