Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 ц­аг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
 
2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-р сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 2-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
 
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС  
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ

Огноо:

,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.

Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх

Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх

Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх

Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт

Хуулийн этгээдийн албан хүсэлт

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа

Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ. 

Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Огноо:

,

"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдээс авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэд авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар олон санал дэвшүүлэв.
 
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл өглөө.
 
Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох