Цаг үе
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэдэд бүртгүүлсэн мэйл хаягаар доорх зааврыг хүргүүлсэн тул буцах хүсэлт гаргасан иргэд мэйл хаягаа шалгана уу. Түүнчлэн МИАТ компаниас таны бүртгүүлсэн ар гэрийн гишүүний дугаараар холбогдож байгаа болно.
Хэрэв таны бүртгүүлсэн мэйл хаягт мэдэгдэх захидал ирээгүй, ар гэрийн гишүүнтэй МИАТ компаниас холбогдоогүй, ЭСЯ-наас холбогдож баталгаажуулаагүй тохиолдолд жагсаалтанд багтаагүй байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам
Цаг үе
Ухаалаг хотын төслүүдэд Япон улстай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болон Монгол дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлээс эдийн засгийн өсөлтийн тулгуур, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад голлох нөлөөг үзүүлдэг дэд бүтцийн салбартаа ихээхэн анхаарч, мега төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Олон жилийн найрамдалт харилцаатай Япон улстай дэд бүтцийн салбарт төдийгүй ухаалаг хотын төслүүдэд хамтарч, дэмжиж ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.
Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан дэд сайд Огасавара Кэничи “Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд тэр дундаа метроны төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа онцлоод төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүд нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Ухаалаг хот судалгааны төслийн ахлагч, Хот байгуулалтын газрын менежер Михара Такү “Манай баг Азийн олон оронд ухаалаг хотын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Ялангуяа дрон ложистикийн тээвэр, 3D загвар боловсруулалт, тэдгээрийг авто замын хөдөлгөөнд хэрхэн ашиглах талаар Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр дэвшилтэт технологийг ашиглан хотын нөөцийг үр ашигтай удирдаж, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тогтвортой хөгжилд нийцсэн ухаалаг хотын төслүүд чухлаар тавигдах нь зүйтэй. Тиймээс мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байдлаар ашиглаж, дижитал орчныг бий болгоход Япон улстай хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод ухаалаг хотын төслүүд үе шаттай хэрэгжиж байгааг уулзалтын төгсгөлд танилцууллаа.
Цаг үе
"Сангийн далай" гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

-
Цаг үе2023/01/05
АИ-92 автобензинийн үнийн өсөлтөөс сэргийлнэ
-
Улстөр нийгэм2020/11/20
Ковидын үед аймгуудаас Дархан, дүүргүүдээс Баянзүрхийн онцгой комисс сайн ажилла...
-
Цаг үе2021/08/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ
-
Цаг үе2025/03/31
Өөрийн хүссэн дугаараар данс нээлгээд урамшуулалт аянд оролцоорой