Улстөр нийгэм
2020 оны зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2020 оны зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр сүүлчийн ээлж буюу 4-р ээлжийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Тус ээлжийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа , Гэр бүл, Хүүхэд ,залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Найрамдлын элч дуучин Ч.Уранхолбоо нар зочноор оролцож хүүхэд багачуудтай нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.
Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь амрагч хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг олгох, авъяас чадварыг нээх, оролцоог нь хангахад нь чиглэсэн 30 гаруй төрлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж Улсын онцгой комиссоос баталсан “Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг нарийн чанд баримтлан ажиллалаа.
Манай цогцолборыг сонгон амарсан хайрт хүүхдүүд болон бидэнд итгэж хүүхдүүдээ илгээсэн хүндэт эцэг эхчүүддээ талархал илэрхийлье .
Мөн нийт хүүхэд багачууддаа удахгүй болох хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.
Бид – Хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчилнэ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
-
Шударга мэдээ2020/10/08
Ирэх онд аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
-
Цаг үе2022/09/15
Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын халдвар бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2021/11/02
Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлье!
-
Улстөр нийгэм2021/12/30
УИХ: Байнгын болон түр хороо өнөөдөр хуралдана