Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ, Политехник коллежийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа

Огноо:

,

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.04/  ХНХ-ын яамтай хамтран Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар хот,  21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Политехник коллежийн удирдлагууд, ХНХЯ-ны мэргэжилтнүүд оролцлоо.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг  МСҮТ-ийн үйл ажиллагааг төрөөс дэмжин, бодлогын хүрээнд  төсвийг жил бүр нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар 90-100 тэрбум төгрөг болсон. Гэсэн хэдий ч МСҮТ-ийн төгсөгчдийн чадвар, багш боловсон хүчний чадавх хөдөлмөрийн зах зээл, Монгол Улсын хөгжлийн бодлого, Үйлдвэржилтийн бодлого зэрэгтэй төдийлөн уягдахгүй, хөгжихгүй байна. Иймээс хөгжлийн бодлоготой уяж МСҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх тухай Байнгын хорооны дарга онцолсон юм. УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ирэх 4 жил 150 мянган ажлын байрыг бий болгох тухай тусгагдсан. Үүнийг ажил хэрэг болгохын тулд мэргэжлийн боловсролын салбарт хууль эрхзүйн асуудлыг тодорхой болгох ёстой. Нийгмийн бодлогын байнгын хорооны нэн түрүүний ажил энэ салбар байхыг тодотголоо.

ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа илтгэлдээ  Мэргэжлийн боловсролын сургалтын тухай бие даасан хууль 2002 онд батлагдан гарсан. Одоо уг хуулийг шинэчилсэн найруулгын төвшинд өөрчилж чадвал, салбарын хөгжилд саад болоод буй томоохон асуудлууд цэгцрэх ёстойг дурдлаа. Мөн мэргэжлийн боловсролын салбарыг төрөлжүүлэх, бүсчлэн хөгжүүлэх, чанарын баталгаажилтын асуудал, салбар дундын уялдаа холбоог сайжруулахад анхаарах асуудлууд байгааг хэллээ.

Орон нутгийн МСҮТ-ийн удирдлагууд энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй. Нийгмийн бодлогын байнгын хороон нэн түрүүний ажлаа тус салбараас эхлэх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Цаашид бүс нутгийн бодлоготой уяж орон нутгийн иргэдийг ажилтай орлоготой болгох, МСҮТ-ийн санхүүжилтийг зөвхөн төсөв хардаг биш өөрсдийгөө санхүүжүүлэх, үнэлэмжээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах боломжийг хуулиар нээж өгөх тухай саналууд хэлж байлаа. Мөн коронавирусийн халдварын үед гаднаас боловсон хүчин авах боломж хомс байна. Үүнийг боломж болгон МСҮТ, Политехник коллежууд идэвх санаачилгатай ажиллаж  ойрын хугацаанд мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, хаана ямар мэргэжилтэн дутагдалтай байгааг яаралтай судлан, ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор төсөв санхүүжилтийн саналыг хэллээ.

Мөн уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан оролцож үг хэллээ. МСҮТ-д  насанд хүрээгүй хүүхдүүд элсдэг.  Насанд хүрээгүй хүүхдүүдэд боловсрол олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь МСҮТ-ийн онцлог. Иймээс ганц мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна гэх утгаар хандах биш хүүхдүүдтэй харьцаж, хүүхэд хүмүүжүүлж байгаа гэх утгаар багш боловсон хүчнийг онцгой анхаарах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ирэх жилүүдэд газрын тосны үйлдвэр, төмөр зам, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Энэ мега төслүүдэд мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэн нийлүүлэх нэн түрүүний зорилт, үүнд салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг уулзалтын төгсгөлд онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн ажил дуусжээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр  стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна. Туул гол дээгүүр 476 метр, Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байгаа аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 ААН, 4.000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1,000 орчим байнгын ажлын байр бий болно. Мөн барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчээс худалдан авч байгаа хэмээлээ. 

Богд уулын урдуур явах дээрх төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, химийн аюултай ачаа болон станцуудын нүүрсийг тээвэрлэх юм. Эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Өдөрт 316-1,800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах боломжтой бүрдэх юм. Ингэснээр гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 2 цаг авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 90 хувь буурах аж. Мөн нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулна. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Манай  Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ. 

Цаашдын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Бүтээн байгуулалтын үр дүнд, 

-Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу талтай. 

-Хүн амын төвлөрлийг сааруулж, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах үндэс суурь болно. 

-Төсөл 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. 

Ерөнхий сайд төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд дараах үүрэг даалгаврыг албаныханд өглөө. 

Үүнд: 

-Төмөр замын зурвас газартай давхцаж буй иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замын зурвас газартай давхцаж байгаа цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад; 

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;

-Бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2026 оны 09 дүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замыг үр ашигтай ажиллуулах, Улаанбаатар хотоос логистик төвүүдийг гаргахтай холбогдуулан Хөшигийн хөндийд Тээвэр логистикийн төв байгуулах ажил эрчимжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт даалгав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Огноо:

,

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.

Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. 

Үнэлгээний дүнгээр, 

-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн 

-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн 

-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй 

-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан 

-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.

Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.

Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох