Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 13. Санчир гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,туулай, морь, бич,тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна

Огноо:

,

Удирдлагын академийн гудамжны засвар шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.

Тус авто замыг 2025 оны наймдугаар сарын 27-ны 23:00 цагт нээнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийлээ

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
 
Гудамж замын хяналт шалгалтаар 806 тээврийн хэрэгслийг шалгаж, 109 жолоочид арга хэмжээ авч, 40 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлсөн. Иргэд та бүхнийг тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

-° Итали Улсын "Dulevo" брэндийн зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа

Огноо:

,

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд зам, талбайн цэвэрлэгээний шинэ 20 машиныг 12 дахь ээлжээр хүлээн аваад байна. Эдгээр машин нь дэлхийд зам цэвэрлэгээний механизм үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч "Fayat" группийн харьяа Италийн "Dulevo" брэндийн машин юм. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт ашиглагдах 150 гаруй тусгай зориулалтын машин, механизмыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

“Dulevo" компанийн Ази, Номхон далайн экспортыг хариуцсан менежер Давиде Шамиа “Манай компани нь барилга, зам засварын машин, техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Fayat” компанид харьяалагддаг. Тийм учраас “Dulevo” брэндийн зам, талбай цэвэрлэгч машин, механизм нь ч мөн салбартаа тэргүүлдэг бөгөөд Европ, АНУ, Австрали, БНХАУ, Сингапур зэрэг улсад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад экспорт хийж буй 20 ширхэг “Dulevo 850” модель нь хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт загвар бөгөөд дунджаар 7-10 жил, хамгийн ихдээ 20 жил ашиглах боломжтой” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох