Цаг үе
Жолооч бүрийн мэдвэл зохих 12 зүйл
Шинэ болон хуучин жолооч нарт хэрэг болох үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Халуун өдөр бага түлштэй явахгүй байх хэрэгтэй. Энэ нь бензин насос эвдэж болох юм.
2. Машинд аптек ба гал унтраагч заавал авч явах хэрэгтэй. Үүнээс гадна зарим нэгэн чухал зүйлс бий. Барилгачдын бээлий, канистр сав, гал хамгаалагчийн гэр, чийдэн, орвертк, ком багаж үүнд багтана.
3. Машины шил цуурсан бол хумсны тунгалаг лакаар тогтоож болно. Энэ нь цууралтыг зогсоож, үйлчилгээний төвд засварлуулахад хүргэж өгнө.
4. Хэрэв таны машины дугуй хагарсан, нөөц дугуй байхгүй, гэвч насос байвал дараах аргыг хэрэглэ. Насос руу 1 л ус хийгээд, дугуй руу зөөлөн шах. Цааш нь дугуйн хошууг эргүүлж хийл. Ингэснээр хөдөлгөөний үед ус дугуйн доторх гадаргууг бүрхэж хийг алдагдуулахгүй болгоно.
5. Хэрэв машины цонх цантвал алчуураар цонхоо арчихыг бүү яар. А/С асаахад салон доторх агаар хуурайшиж цонх цантахаа болино.
6. Шилэн дээр наасан цаасны үлдэгдлийг бүрэн арилгахын тулд түүний дээр нойтон алчуур 10 минут байлга. Ингэхэд цаасны үлдэгдэл арилна.
7. Гарааш руу ороход урд гуперээр хана мөргөнө гэж болгоомжилж байгаа бол дээд таазанд ердийн теннисний бөмбөг тодорхой өндөр зүү. Бөмбөг шилийг зөөлөн цохиход тоормосоо гишгээрэй.
8. Бүдгэрсэн пластик гэрлийг шилийг гялалзсан тод өнгөтэй болгохын тулд шүдний оо түрх. Гэрлийн шил, дугаарын тэмдэг, машинаа цэвэрлэхийн тулд хуурай алчуур бүү хэрэглэн. Сэв суулгах магадлалтай байдаг.
9. Автомашины үнэр дарагч нь хүн бүхэнд таалагдаад байдаггүй. Тааламжтай үнэртэй лааг худалдан авч, шилэн саванд байрлуул. Зуны халуунд лаа бага зэрэг хайлж, тааламжтай үнэр гаргана.
10. Зөөлөн хөдлөх ба зөөлөн тоормослох нь бензин хэмнэхэд тустай. Машинаа элдэв зүйлээр дүүргэх хэрэггүй. Нэмэлт 45 кг ачаа бүрт түлш зарцуулалт 2%-аар ихэсдэг.
11. Машинаа брезентээр хучих хэрэггүй. Зарим жолооч халуун нар, бороо, цаснаас хамгаалж хучдаг. Брезент нь кузовт ууран бааны үүрэг гүйцэтгэж, өөртөө шингээсэн химийн бодис ба чийгийг машины будганд шингээдэг. Ингэснээр кузовын будаг гэмтэж, ховхрох үндэслэл болно.
12. Гудамжны цагаан гэрэл жолооч нарын харах боломжийг улбар шар гэрлээс хоёр дахин илүү болгодог бөгөөд тоормослох хугацааг 25% бууруулж, самбаачлах чадварыг нь нэмэгдүүлдэг байна.
Цаг үе
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Цаг үе
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон.
Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.
Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2020/06/18
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
-
Цаг үе2021/11/24
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэг ажиллаж байна
-
Улстөр нийгэм2026/02/06
Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын санхүүжилтийн асуудлаар ОУСК-тай хамтра...
-
Цаг үе2026/03/09
КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээн...
