Улстөр нийгэм
Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав. Хоёр жил тутамд явуулдаг шалгаруулалтаар Орхон аймгийн Жаргалант сум энэ онд Улсын тэргүүн сумаар шалгарсан билээ. Төмс, хүнсний ногоо, үр тариа тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог тариалангийн бүсийн онцлог сум. 2019 онд Засгийн газраас Атар газар эзэмшсэний 60 жилйин ойг тохиолдуулан тариалан эрхлэгчдийн дунд болзолт уралдаануудыг явуулахад Жаргалантын тариаланчид манлайлжээ.1000 га-аас дээш талбайд тариалалт эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс “Бүтлийн ундарга"ХХК, 1000 га-с доош талбайд тариалалт хийдэг аж ахуй нэгжүүдээс "Орхон тариа" ХХК-ууд тус тус тэргүүн байр эзэлж, Улсын тэргүүний сум болоход багагүй дэмжлэг болсон байна. Тус суманд зургаан аж ахуйн нэгж, 342 өрхийн тариалан эрхлэгч байдаг бөгөөд 2020 онд 350 мянга орчим га талбайд тариалалт хийгээд байна.
Жаргалантын тариаланчид Монгол улсын Засгийн газраас “Атрын-4” аяныг хэрэгжүүлж байгаа нь тариаланчдыг дэмжсэн оновчтой шийдвэр гэлээ. Цаашид төмс хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж, дотоодын хэрэглээгээ үндэсний тариаланчдынхаа хүчээр 100 хувь хангах, импортын хүнсний хараат байдлаас гаргах зорилтоо хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
-
Цаг үе2024/07/18
Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй байна
-
Шударга мэдээ2022/05/02
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ирэх хоёр жилд аялал жуулчлалын салбарыг онцгойлон ...
-
Улстөр нийгэм2024/02/29
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзла...
-
Шударга мэдээ2019/07/05
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа