Шударга мэдээ
Хурим найрын үйлчилгээ явуулдаг 15 газарт хяналт шалгалт хийжээ

Хурим найрын улирал эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн төвд хурим найрын үйлчилгээ явуулдаг 15 газарт хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулах хугацаат үүрэг даалгаврын дагуу зарим үйлчилгээний газрууд хоол үйлдвэрлэлийн хэсэг болон үйлчилгээний зааланд засвар тохижилт хийсэн, зарим шаардлагатай тоног төхөөрөмж /аяга таваг ариутгагч, дээжний хөргөгч г.м/ нийлүүлсэн.
Харин шалгалтаар өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, зөрчил арилгуулаагүй 2 үйлчилгээний газарт Зөрчлийн тухай хуулийн дагуу 550.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ тооцсон. Гал тогооны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээний чанарт үнэлэлт өгөх зорилгоор 40 ширхэг арчдасын шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд хамруулж, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байнга явуулж ажилсны үр дүнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орон байртай үйлчилгээний газруудын тоо нэмэгдэж, эрсдэл үүсэх магадлал буурсан байна.
Шударга мэдээ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэлээр нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 101.117 хүүхэд бүртгүүлжээ.
Шударга мэдээ
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ.
Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамт /2025.08.26/ хүлээн авч уулзлав.
Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна гэв. Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтой гэдгээ танилцуулсан юм.
Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

-
Улстөр нийгэм2020/04/29
УОК: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг су...
-
Улстөр нийгэм2023/06/19
УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр морд...
-
Цаг үе2023/10/13
Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө
-
Улстөр нийгэм2023/06/15
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар