Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох үеийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу “Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.

Дээрх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох,уртасгах буюу тойрч явуулах,богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ.

Үүнд:

Зогсоох чиглэлүүд:

Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв",
ХО:1 "Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр",
ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”,
Ч:24а "Зүрх уул /Чингэлтэй/-3,4-р хороолол /эцэс/,
Ч:23 "Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв"
Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4 хороолол-Вокзал",
Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4 хороолол"

Уртасгах буюу тойрох чиглэлүүд:

Ч:70 "ТЭЦ.-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр",
Ч:69 "Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3",
Ч:66 "Зайсан-Цэцэг төв-11-р хороолол",
Ч:57 "Улаанчулуут-Их наран-МУИС",
Ч:53"Яармаг-МУБИС",
Ч:51 "3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалааны төв",
Ч:49 "1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв",
Ч:48 "Зүүн салаа-Чингэлтэй-МУБИС",
Ч:47 "Орбит-Ард кино театр",
Ч:41 "Баруун-салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг",
Ч:40 "Мах Импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран",
Ч:39 "Сансар-3,4-р хороолол"
Ч:33 “Шархад-Зунжин”
Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот",
Ч:25 "Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол",
Ч:22 "Шадивлан эцэс-Бөмбөгөр-Чингис Соосэ-ДС-Далангийн зам",
Ч:18б "3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Баруун тойрог/,
Ч:18а "3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Зүүн тойрог/,
Ч:17б "Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу" /Их тойрог/,
Ч:17а "Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам-" /Их тойрог/

Богиносгох чиглэлүүд:

Ч:4 "5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог",
Ч:5 "Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад",
Ч:7 "Нисэх-МУБИС-Цэцэг төв",
Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр",
Ч:73 "Зунжин-худалдааны төв-ТЭЦ-4",
Ч:63 "Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр",
Ч:55 "Зайсан-Дэнжийн мянга-ЗГАБааз-Согоотын гудамж",
Ч:52 "3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан",
Ч:43 "Баянхошуу-Ард кино театр-Бөмбөгөр худалдааны төв",
Ч:38 "ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст",
Ч:35 "Цагаан давааны задгай-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол",
Ч:34 "Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3",
Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз",
Ч:30 "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард-кино театр",
Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр"

Иймд шуурхай зохицуулалтын арга хэмжээтэй холбогдуулан зарим чиглэлийн батлагдсан замнал, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шуурхай зохицуулалт хийгдэх тул иргэдэд доорх зураглалтын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: НТҮГ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.

Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.

Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.

FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ

Огноо:

,

Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.

Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Огноо:

,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.

Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе47 минутын өмнө

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Цаг үе50 минутын өмнө

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Цаг үе53 минутын өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жу...

Улстөр нийгэм55 минутын өмнө

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын ү...

Улстөр нийгэм57 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь М...

Шударга мэдээ1 цаг 3 минут

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тог...

Улстөр нийгэм1 цаг 7 минут

Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна

Улстөр нийгэм1 цаг 10 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Цаг үе1 цаг 14 минут

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална

Цаг үе2026/07/21

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Санал болгох