Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ОХУ-д оршин сууж байгаа монгол иргэд, оюутнуудын анхааралд

Огноо:

,

Өөрийгөө тусгаарлах буюу Москва хотод тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг Москва хотын Засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтэлсэн байна.

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд Москва хот, Москва мужид хувийн болон албаны эсвэл нийтийн тээврээр зорчихын тулд цахим зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай гэж дурдсан байна.

Хувийн, албаны эсвэл нийтийн тээврээр хотын эргэн тойронд зорчихдоо цахим зөвшөөрөлтэй байх эсвэл хүчин төгөлдөр албан ёсны үнэмлэх (цэргийн албан хаагч, төрийн болон хотын ажилтан, төрийн болон хотын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн үнэмлэх, шүүгч, хуульч, нотариатын үнэмлэх, сэтгүүлч, байгууллагын хамгаалалтын албаны үнэмлэх гэх мэт)-тэй байх ёстой. Харин явган зорчигчдод цахим зөвшөөрөл одоогоор шаардахгүй юм байна.

Москва хот болон Москва мужид ОХУ-ын бусад бүс нутгуудаас ирж байгаа иргэдэд энэхүү журам адил үйлчлэх юм байна.

Цахим зөвшөөрөл нь үндсэн 3 хэлбэрээр олгогдоно. Үүнд:

- Ажлын шаардлагын улмаас олгогдох зөвшөөрөл. Энэ нь хязгаарлалтын хугацаанд буюу 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаагаар олгогдоно.
- Зөвхөн эмнэлэг, амбулаторид үйлчлүүлэх зорилгоор олгогдох зөвшөөрөл. Энэ зөвшөөрлийг өдөрт 1 удаа олгох боловч долоо хоногтоо хэдэн удаа ч авч болох юм байна.
- Бусад зорилгоор буюу хүнсний дэлгүүр, зах явах, зуслан, галт тэрэгний буудал явах зэрэг хувийн зорилгоор зөвшөөрөл авах. Энэхүү зөвшөөрлийг 1 өдрийн хугацаатай олгох бөгөөд долоо хоногт 2 удаа л олгоно.

Хувийн машинаар зорчих өргөдөл гаргахдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харин нийтийн тээврээр зорчих тохиолдолд Тройка эсвэл Стрелка төлбөрийн картын дугаарыг бичих ёстойг анхааруулсан байна.

Нэг удаагийн зөвшөөрлийг олгохдоо оршин суугаа газрын хаяг, очих газрын хаягийг зааж өгөх шаардлагатай болно.

Хэрэв тухайн хүн Москвад амьдарч байгаа боловч өөр бүс нутагт байнгын бүртгэлтэй бол нийслэл дэх бодит оршин суугаа хаягаа зааж өгөх хэрэгтэй болно гэж онцолжээ.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох