Үзэл бодол
С.Эрдэнэ төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна
С.Эрдэнийн хэлснээр УИХ-д нэр дэвшиж чадахгүй ч ул төрийн дэмжлэг авч, сайд дарга, өндөр албан тушаалд очихыг санаархаж байгаа АН-ын зарим гишүүд С.Эрдэнэд дахин 400-800 сая төгрөг тушаахаар дугаарлаад байна. Өөрөөрхэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ бусдын сонгох, сонгогдох эрхийг худалдан авч, дараа нь ялалт байгуулж чадвал төрийн албыг зарах гэрээ байгуулж байгаа юм. Монголын төрд өмнө нь ч гэсэн төрийн албан тушаалыг зарах оролдлого гарч байсан. Тодруулбал өнгөрсөн сонгуулийн үеэр 60 тэрбумын схем зурж, төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусч, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн хорих ял оноосон. Тухайн үед Ц.Сандуй, А.Ганбаатар нар хэн нэгнээс мөнгө төгрөг аваагүй, харин ийм байдлаар сонгуулийн зардал мөнгөө босгож болох юм гэдэг тооцоо хийж, намын даргадаа танилцуулсныхаа төлөө хариуцлага хүлээсэн. Тэгвэл С.Эрдэнэ УИХ-д нэр дэвших эрхийг өндөр үнээр дамлан зарж, одоогийн байдлаар 20 гаруй тэрбум төгрөг цуглуулаад байна. Мөн сонгуулийн тойргийн зардал нэрээр дахин 400-800 сая төгрөг хурааж байна. Энэ мөнгөөр С.Эрдэнэ юу хийх вэ? Сонгуулийн сурталчилгаа нэрээр иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах нь тодорхой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахаар оролдож байгаа учраас С.Эрдэнэд хариуцлагаа хүлээх учиртай. С.Эрдэнийн энэ үйлдэл хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Тодруулбал,
- Монгол Улсын Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан. Гэтэл С.Эрдэнэ АН-ын гишүүдийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж байна.
- Мөн Үндсэн хуулийн 16-р зүйлд “ Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” гэж тодорхой заасан. Гэтэл С.Эрдэнэд 100 сая төгрөг төлөөгүй олон хүн сонгогдох эрхгүй болж үлдлээ.
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19-р зүйлд зааасан Төрийнэрхийг хууль бусаар авахыг санаарахсан гэх мэт олон хууль заалтыг зөрчиж байгаа юм.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үзэл бодол2020/09/15
О.Отгонбаяр: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах чиглэлд штабууд ам...
-
Үзэл бодол2026/03/18
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
-
Улстөр нийгэм2020/01/31
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ
-
Улстөр нийгэм2024/07/24
Нидерландын Олон улсын харилцааны Клингендал академийн захирлыг хүлээн авч уулза...
