Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Уурхайчид улсын онцгой комисст цалингаа хандивлалаа

Огноо:

,

Өнөөдөр /2020.04.01/ Улсын Онцгой комисст уурхайчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд юм байна.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс 134 сая төгрөг хандивласаныг тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө. “Эрдэнэс Монгол” компанийн дэргэдэх нэгдэлд 13 охин компанийн 2050 уурхайчин ажилладаг байна.

Уурхайчин залуус “Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа уурхайн 1300 метрийн гүнээс илэрхийлж байна. Та бүхний гаргасан шийдвэр бүхний хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байгаа алба хаагчдын цалинд бага ч болов нэмэр болоосой хэмээн уурхайн гүнээс, уурхайчдын сэтгэлээс энэхүү хандивыг өргөж байна” гэсэн байна.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт ажиллаж буй уурхайчид халуун гараа сунгаж байгаа явдалд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархалыг уламжиллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нийт нутгийн 46 хувьд цастай байна

Огноо:

,

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна.

Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай. 

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахуй, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага орсон байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзлаа.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв.
 
Элчин сайд А.Н. Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэллээ.
 
Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэжилдэг. 

Хөнгөлөлтийг орой 21.00 цагаас өглөөний 09.00 хүртэлх  хэрэглэсэн хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ.  Шөнийн тарифын хөнгөлөлтөд  нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагдах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.

  • Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
  • Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
  • Цагийн ялгаварт тариф тоолууртай өрхүүд хамрагдана.

Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын  заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт,ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох