Цаг үе
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.
Ажлын хэсэг төслийн талбайд ажиллах үеэр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох, тээвэр, ложистикийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.
Төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна гэж “Монголын төмөр зам” ТӨХК-иас мэдээллээ.

Цаг үе
Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна



Цаг үе
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв
Япон улсын Токио хотноо “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форум /2026.05.15/ боллоо.
Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн байгууллагуудын төлөөлөл, тухайлбал Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эрчим хүчний яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн Япон улсын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Форумын хүрээнд Монгол Улсын эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын орчны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудыг тодорхойллоо.
Энэхүү форум нь Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Цаг үе
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам болон замын байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн авто зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 1995 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2025 онд 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. 2025 онд 1021 нэгж талбарыг инженерийн дэд бүтцийн ажлын хүрээнд, 2332 нэгж талбарыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд, 580 нэгж талбарыг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд тус тус чөлөөлөв.
Харин 2026 онд нийт 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
-
Шударга мэдээ2025/10/16
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
-
Цаг үе2023/04/07
“Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хуурамч мэдээллээс болго...
-
Улстөр нийгэм2022/04/04
ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсгол болно...
-
Цаг үе2019/07/23
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
