Цаг үе
Хүүхдэд аюулгүй хүнсний орчин бүрдүүлнэ
“Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Хүнсний чиглэлийн хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлууд, Төрийн худалдан авалтын тогтолцоо ба боловсролын байгууллагын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага, стандартын хэрэгжилт, түүхий эдийн гарал үүсэл, хяналт, баталгаажуулалт, Хадгалалт, тээвэрлэлтийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Зөрчил, эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, засах тогтолцооны талаар бодит шийдлийг тодорхойлох санал, зөвлөмжийг боловсруулан төрийн байгуулагуудад хүргүүлэхээр боллоо.
Энэхүү хэлэлцүүлэг нь хүнс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, сургуулийн байгууллага, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхдэд аюулгүй хүнсний орчныг бүрдүүлэхэд чухал алхам болсныг оролцогч талууд онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлиг, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан ба салбарын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2025/12/18
Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ
-
Цаг үе2020/04/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Цаг үе2025/05/20
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
-
Улстөр нийгэм2020/03/06
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлохоор хойшлуу...
