Цаг үе
ИБУИНХУ, Ирланд, Исландаас Монгол руу зорчиж буй иргэдийн анхааралд
ДЭБ-аас Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг цар тахал гэж зарласан байна.
Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
- Монгол Улс болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын 2 талын хуваарьт бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох,
- Монгол, Оросын хилийн авто замын боомтуудаар ОХУ-руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох,
- 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ руу нутаг буцах тус улсын иргэд болон ОХУ-аар дамжин эх орондоо буцах хүсэлтэй гадаадын бусад улсын иргэнийг Монгол, Оросын хилийн авто замын боомтоор хил нэвтрүүлэх боломжтой бөгөөд уг арга хэмжээг ГХЯ-аар дамжуулан тухай бүрт зохион байгуулах.
Иймд Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар цуцалсантай холбогдуулан ИБУИНХУ, Ирланд, Исландад байх визийн хугацааг сунгах боломжгүй болсон тус улсад түр хугацаагаар ирсэн Монгол Улсын иргэдийг Москва, Берлин, Истанбулаас тусгай үүргийн нислэгээр авахаар ажиллаж байна.
ИБУИНХУ, Ирланд, Исландад түр хугацаагаар ирсэн Монгол Улсын иргэд Лондон дахь ЭСЯ-ны secretary@embassyofmongolia.co.uk руу е-мэйл явуулж, эсвэл ажлын цагаар 0207-937-0150 (ext.16), ажлын бус цагаар 07874 916606 утас руу залгаж бүртгүүлнэ үү.
Иргэд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг ЭСЯ-нд өгнө. Үүнд:
- Овог, нэр
- Гадаад паспорт болон регистерийн дугаар
- Британид ирсэн огноо
- Визийн хүчинтэй хугацаа, дуусах хугацаа
- Буцах нислэгийн мэдээлэл /хаагуур, хэзээ нисэх/
- Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг
Жич: Тусгай үүргийн онгоц Москва, Берлин, Истанбул зэрэг хотоос ниснэ. Нислэгийн товыг бүртгүүлсэн иргэдэд жич хүргүүлнэ. Улаанбаатарт очсон иргэд 14 хоног өөрийн зардлаар тусгаарлалтад байх бөгөөд тусгаарлах байр хоолны зардал өдөрт 50 000-70 000 төгрөг болохыг анхаарна уу.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020-03-11
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Цаг үе2022/01/21
Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...
-
Цаг үе2024/12/03
Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ
-
Цаг үе2020/07/10
Төвийн аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно
-
Цаг үе2025/10/21
Б.Энэбиш: Автобусны зогсоолын шинэчилсэн мэдээллийн самбар нь чиглэлийн автобусы...
