Цаг үе
“Шунхлай-3” бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ, "Шунхлай" ХХК гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, "Голомт капитал ҮЦК” ХХК гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.
Тус компани өмнө нь хоёр удаагийн нийт 130 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гарган татаж байсан бөгөөд энэ удаад 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500,000 ширхэг, нийт 50 тэрбум төгрөгийн бондыг 12 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэйгээр олон нийтэд санал болгож байна.
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр бодлогын ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд татахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд үүнийг хангах гол нөхцөл нь чанартай бүтээгдэхүүнтэй, засаглал сайтай компанийн тоог өсгөх явдал юм.
Энэ хүрээнд төрийн өмчит компаниудыг хувьчлах, ТОП-100 аж ахуйн нэгжийг олон нийтийн компани болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг нийтэд санал болгон үнэт цаасаа гарган санхүүжилт татахыг дэмжих бодлогын шинэчлэлүүд үргэлжилж байна. Ингэснээр дотоодын компаниудын санхүүгийн сахилга бат, засаглал, ил тод байдлыг сайжруулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
-
Шударга мэдээ2020/04/14
“Хаппи веритас” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралда...
-
Үзэл бодол2022/05/20
Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буур...
-
Шударга мэдээ2021/10/01
“e-Mongolia” | Иргэн бүрт Digital ID үүслээ
-
Цаг үе2025/04/09
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
