Цаг үе
Өрх, сумын эрүүл мэндийн эмч сувилагч нарыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ
Монгол, Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон бөгөөд энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр харилцааны түвшинг ахилж, Стратегийн түншлэл тогтоосон билээ.
Турк Улстай олон талаар, тэр тундаа эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Туркийн эрүүл мэндийн сайдын айлчлалаас хойш хоёр улсын эрүүл мэндийн салбарын гурав дахь уулзалт өнгөрсөн өдрүүдэд боллоо. Улмаар дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.
- Монголын талаас эмч сувилагч нарыг сургах ба хамгийн түрүүнд өрх, сумын эрүүл мэндийн төвөөс хамруулна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсаас 100 гаруй эмч, сувилагч тус улсад мэргэжил дээшлүүлжээ.
- Нярайн эндэгдлийг бууруулах эмч, эх баригч нярайн сувилагчийн ур чадвар сайжруулах сургалтыг зургаадугаар сард Улаанбаатар хотод хийхээр тохирцлоо.
- Зүрхний шигдээсийн эндэгдэлгүй болсон Турк улсын сайн туршлагыг өөрийн улсдаа нэвтрүүлэн ажиллахаар болов.
- Эмийн салбарт Турк улстай хамтран ажиллах маш өргөн боломж бий бөгөөд хамтарч ажиллах талаар санал солилцов. Турк улсын эрүүл мэндийн салбар нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа ба хавдрыг эмчлэх дархлааны эмийг 2026 онд бүтээхээр ажиллаж буй юм. Мөн эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европ стандартын дагуу үйлдвэрлэдэг улс юм.
- Даатгалын тогтолцоо үр дүн өгөөжтэй болгох чиглэлд мэргэжилтэн ирүүлэхээр урьлаа.
Түүнчлэн Турк Улсад эмчилгээ үйлчилгээ авч байгаа монгол иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд өөрчлөлтийг оруулан Гадаад эмчилгээний асуудал хариуцсан нэгжийг энэ оны хоёрдугаар сард шинээр байгуулсан. Тус нэгжийн хувьд БНТУ-ын Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний корпорацтай (USHAS)-тай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж тус улсын эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээ авч буй монгол иргэдэд тусламж, үйлчилгээг элдэв эрсдэлгүй, найдвартай авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Цаг үе2024/09/03
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Э”-г Монгол Улсад алб...
-
Улстөр нийгэм2021/12/08
Гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургана
-
Улстөр нийгэм2023/06/28
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2021/05/24
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуултын суурин 57, явуулын 5 цэг ажиллана
