Цаг үе
Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд 3 км замыг шинээр барьж буй. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын тоо хэмжээний инженер Б.Лхагва-Одоос тодрууллаа.

Тэрбээр “Гачууртын авто замаас Баяндөхөмийн ам хүртэлх 3 км авто замын ажлын эхний хэсгийн 1.7 км замын ажил үргэлжилж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 1.1 км авто замын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн 600 метр замын асфальт бетон суурь хучилтын ажлыг маргааш дуусгаад, өнгөн хучилтыг хийж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ найман самосвал, гурван экскаватор болон хоёр авто замын индүүтэй тус ажлыг гүйцэтгэж байна. Баяндөхөмийн амын тус хэсэг нь намаг ихтэй, иргэд зорчиход хүндрэлтэй шороон замтай байсан. Шинээр зам ашиглалтад орсноор иргэдийн саадгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

-
Улстөр нийгэм2026/03/20
Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг ...
-
Цаг үе2019/10/18
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Цаг үе2021/06/11
Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар з...
-
Цаг үе2019/11/28
Вакум цонхоо өвлийн горимд шилжүүлсэн үү
