Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 11. Сугар гараг. Найралт эх одтой, Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ зэрэг 20 төсөл 85 хувьтай хэрэгжиж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 10 захирамж, гэрээний дагуу үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ, засвар арчлалт, тохижилтын чиглэлээр 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 20 ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа юм. Харин зургаан төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Ногоон орон сууц” төслийн хүрээнд хөрсний ус зайлуулах шугамын барилгын ажил, Баянгол дүүргийн Гандантэгчинлэн хийдийн гадна тохижилт, ус зайлуулах шугамын ажлын гүйцэтгэл тус тус 100 хувьтай байна.
Мөн 27 байршилд 48.323 шоо метр лаг, хагшаас цэвэрлэж, 13 байршилд насос худгийн засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагааг хангав. Харин Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан болон далангийн дагуух тохижилтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэ онд геодези, усны барилга байгууламжийн чиглэлээр 20 төсөл, ирэх онд 6 төсөл хэрэгжинэ. Үүнд:
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 1
- Борооны ус зайлуулах шугамын ажил 10
- Замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт засварын ажил 3
- Сэргээн засах ажил 2
- Лаг хагшаас цэвэрлэх ажил 2
- Халиа, тошин багасгах ажил 1
- Насос станц, насост худгийн ажил 1
- Мониторингийн цооногийн ашиглалтын ажил 1
- Хөрсний ус зайлуулах шугамын ажил 2
- Тохижилтын ажил 2 тус тус гүйцэтгэж байна.
Цаг үе
Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй
ЭЕШ-ын өвлийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 29-нөөс эхэлсэн. Тус шалгалтын онлайн бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд дуусна. Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл Боловсролын Үнэлгээний төвийн EYESH.EEC.MN сайтаар бүртгүүлэх боломжтой.
Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. Зөвхөн энэ оны зургаан сар болон түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой юм байна.
Цаг үе
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны аравдугаар сарын 20-ноос 29-нийг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 25-30 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүтйнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18-23 хэм, бусад хэсгээр -11-16 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.
-
Улстөр нийгэм2024/04/09
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах ...
-
Улстөр нийгэм2020/01/13
УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийг эрчимтэй өс...
-
Шударга мэдээ2021/05/10
Төрийн банкны Улаанбаатар хотын салбарууд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Улстөр нийгэм2025/03/20
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа...